2017.10.4, Лхагва гараг / Билгийн тооллын: 14
Намрын дунд шарагчин тахиа сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Хөх хулгана өдөр
Аргын тооллын: 2017.10.4, Лхагва гараг
Наран ургах шингэх: 06.55-18.25
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.