Багш нарын баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарт хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо.
Ёслолын үеэр Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудад эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч багш нарт нийслэлийн удирдлагууд баяр хүргэж, салбартаа ажил үйлсээрээ манлайлсан сургууль, цэцэрлэг болон багш нарыг шагнаж урамшуулсан юм. Энэ жил боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж, үр бүтээлтэй ажилласан дүүргээр Хан-Уул дүүрэг шалгарлаа.
Сэтгэгдэл (5)