Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбатын тушаалаар Дархан-Уул аймгийн чиглэлийн авто зам, замын байгууламжийг түр хаагаад байна.
Тодруулбал,
- Дархан-Уул-Улаанбаатар,
- Дархан-Уул-Орхон,
- Дархан-Уул-Сэлэнгэ чиглэлийн авто зам, замын байгууламжийг өчигдөр 22.00 цагаас эхлэн хаасан. Харин эдгээр замуудыг өнөөдөр 09.00 цагт нээх аж.
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тушаалыг гаргажээ.
Сэтгэгдэл (4)