“Шүүгчийн ёс зүй ба сахилга” олон улсын бага хурал өнөөдөр 09.00 цагаас Блю скай зочид буудлын Кристал танхимд болно.
Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж буй уг хурлаар хууль дээдлэх ёс, хараат бус шүүх, шударга ёсыг хэрэгжүүлэхэд шүүгчийн ёс зүй, сахилгын үүргийн талаар хэлэлцэх аж.
Мөн Монгол Улсад тулгамдаж буй асуудлын талаар олон улсын төлөөлөгчид хэлэлцэх юм байна.