НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10:00 цагаас хуралдаж, даргаа сонгох учиртай. Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадалгүй өнөөдрийг хүрээд буй.
Тодруулбал НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ. Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж өнөөдөр хийхээр болсон юм.
Сэтгэгдэл (1)