Өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуу жолооч нарын тоо эрс нэмэгдсэн талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Амралтын өдрүүдэд хурим, найр их болсонтой тул ийн нэмэгдэх шалтгаан болжээ.
Тодруулбал хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсон нь энгийн өдрүүдээс 2-3 дахин нэмэгдсэн тоо аж.
Энгийн өдрүүдэд шалгалтаар өдөрт дунджаар 40-60 согтуу жолоочийг саатуулдаг байна.
Сэтгэгдэл (2)