зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүгч нар ёс зүй, сахилгын талаар санал солилцлоо

2017-10-09
0
ЖИРГЭХ

"Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр "Blue sky" зочид буудлын "Кристал" танхимд боллоо.

 

 

Олон улсын бага хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм.

Олон улсын бага хуралд УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны болон дүүргийн шүүхүүд, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба, Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сан, Канад улсын Элчин сайдын яамны хөгжлийн хөтөлбөр, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газар зэрэг байгууллагуудын нийт 149 төлөөлөгч оролцлоо.

Тус хурлын нээлтэд Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны дарга Н.Эрдэнэцогт, Канадын Элчин сайдын яамны Элчин зөвлөх, Хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Брюс Стийн, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Эдвард Андерсон нар үг хэллээ. "Шүүгчийн ёс зүйг, онолын болон практик талаас нь авч үзэх нь" сэдвээр Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Ясүтомо Моригива илтгэл тавилаа.

Дараа нь "Монгол Улс дахь шүүгчийн сахилгын процедур: амжилт ба сорилт” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан илтгэл тавьсан юм.

Түүнчлэн "Шүүгчийн ёс зүй, сахилга: Канадын туршлага” сэдвээр Канадын Нова Скотиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Роберт Врайт илтгэл тавив.

Мөн "Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрэм, хэрэгжилт, анхаарах зарим асуудал” сэдвээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан В.Жавхлан илтгэл тавилаа. Илтгэлийн сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг хийж, асуулт хариулт өрнүүлснээр Олон улсын бага хурлын эхний шат өндөрлөлөө.

Үдээс хойш "Ер нь яагаад үнэнийг хэлэх ёстой вэ?” сэдвээр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн зочин профессор, философийн доктор Сэбастиан Лалла, "Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр: үр нөлөө, дүн шинжилгээ” МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд захирал, профессор, хууль зүйн доктор А.Бямбажаргал нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оныг "Шүүхийн үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сантай санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд шүүгч ёс зүйн дүрэм зөрчсөн гэж үзвэл Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрхийн тухай, Шүүхийн ёс зүйн хорооны магадлал, ЗХДЗШ-ны шүүхийн магадлал, УДШ-ийн тогтоолыг эмхэтгэл болгон гаргахаар болсон. Түүнчлэн энэхүү Олон улсын бага хурлыг зохион байгуулснаар шүүхийн үйлчилгээний нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүгчийн ёс зүйн асуудал, түүнтэй холбоотой шийдвэрийг судлаач, эрдэмтдийн судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хяналтыг тогтоох, шүүхийн практик судлалд хувь нэмэр оруулахаас гадна, шүүгчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалтын гарын авлага болгон хэвлэх юм байна.

Шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэгжсэн 2013-2016 оны хооронд давхардсан тоогоор 1153 шүүгчид холбогдох 770 гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо хүлээн авч, хянан шалгах ажиллагаа явуулж 80 гаруй хувийг сахилгын хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ. Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан магадлалд давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хянаж Шүүхийн ёс зүйн хорооны сахилгын шийтгэл ногдуулсан 6 магадлалыг хүчин төгөлдөр гэж үзсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • nergui (130.211.254.201)
    Дүүдээ хэлий
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • aaa (43.242.242.51)
    zaa
    2017 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 14 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 26 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 41 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 48 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 17 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК