Нийслэлийн Багануур дүүрэгт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус дүүргээс хойд зүгт 20 км-т /Е47091’00”, N108043’00’’/ аравдугаар сарын 09-ний өдрийн 09:04 цагт 3.5 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСХ-ээс цахим шуудангаар ОБЕГТ- ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээр дамжуулан байгаль орчны улсын байцаагчийн мэдээлж байгаагаар тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хужиртын ам, Нарангийн ар” гэдэг газар газар хөдөлсөн бөгөөд малчдад газар хөдлөлт мэдрэгдээгүй гэсэн хариу өгчээ.