зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Баттөр: Үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой ажилладаг нь бидний давуу тал болдог

2017-10-12
0
ЖИРГЭХ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөртэй “Гэмтэл, согог судлалын орчин үеийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт XIX эрдмийн чуулганы талаар болон цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.

 

-Гэмтэл, согог судлалын судлаач эмч нарын чуулганыг танай байгууллагын зүгээс зохион байгуулах гэж байна. Чуулганы онцлог юунд чиглэх вэ?

 

-Энэхүү чуулганыг зохион байгуулах ажлыг бид эртнээс базааж эхэлсэн. Ер нь иргэддээ гэмтэл, согог судлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг гурван том эмнэлэг бий. Манай эмнэлгээс гадна Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг байна. Энэ эмнэлгүүд дундаас манай эмнэлэг энэ удаагийн чуулганы голлон зохион байгуулагчаар ажиллаж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, чуулган энэ сарын 13-нд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр болно.

 

Уг чуулганыг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Гэмтэл, согог судлаач эмч нар жил бүр уулзаж ажлаа дүгнэж, цаашдаа хийх ажлаа тодорхойлдог юм. Чуулганы үеэр эмч, мэргэжилтнүүд олон асуудлыг хөндөн ярилцахын зэрэгцээ оны шилдэг мэс засалч, эрэмгий, залуу мэс засалч гэсэн гурван номинациар шилдгээ, манлайлагчаа алдаршуулна. Тиймээс энэхүү томоохон чуулганыг бид Гэмтэл, согог судлалын үндэсний төв болон Гэмтэл, согог судлалын эмч нарын мэргэжлийн холбоодтой хамтран хийнэ. Чуулганд эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг, эм ханган нийлүүлэх төвийн эмч, мэргэжилтэн гээд маш олон хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн чуулган биш үүний хажуугаар эрүүл мэндийн гэмтэл, согог судлалтай холбоотой тоног төхөөрөмж болон эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн танилцуулах үзэсгэлэнг зохион байгуулна.

 

Манай эмнэлэг хурал, спортын хоёр том заалтай. Спорт зааланд үзэсгэлэнгээ дэлгэж, хурлын танхимд чуулганаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Нэг дор ийм хоёр том арга хэмжээг зэрэг хийх гэж байна. Мөн чуулганд нийслэлээс гадна орон нутагт байгаа гэмтэл, согог судлаач эмч нар хүрэлцэн ирж оролцоно. Ойролцоогоор 200-250 гаруй эмч нар манай эмнэлэг дээр ирж чуулна. Суурийг нь тавиад дөрвөн жилийн дараа энэ шинэ байрандаа нүүн ирж үйл ажиллагаагаа эхлүүлсэн учраас бид оролцогчдодоо ажлаа тайлагнах нь зүйтэй юм. Монгол орныхоо өнцөг булан бүрээс ирж байгаа эмч нартаа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээ танилцуулж, мэргэжлийн онцлогоо хуваалцах гэж буйдаа сэтгэл хангалуун байна.

 

-Хэвтэн эмчлүүлэх эмнэлэг тань хэзээ нээлтээ хийх вэ. Сураг тавьж, хүлээсэн хүн их олон байна шүү дээ?

 

-Яг өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлэх Б блокынхоо байрыг ашиглалтад оруулах, улсын комисст хүлээлгэж өгөх бэлтгэлээ ханган ажиллаж байна. Улсын комисс хүлээж авч зөвшөөрөл олговол хэвтэн эмчлүүлэх байрныхаа тусгай зөвшөөрлийг ЭМЯ-наас авна. Эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо нөхцөл байдлыг нь голлон харгалзан үздэг юм билээ.
Энэхүү барилга ашиглалтад орсноор эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийг иргэдэд үзүүлэхэд нээлттэй болно. Тиймээс энэхүү тусгай зөвшөөрөл авах ажлыг ойрын үед шуурхайлан хийхээр төлөвлөж байна. Тодруулбал, 240 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлгээ удахгүй нээнэ. Өмнө нь 190 ор бүхий эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн ч үүн дээр 50 ор нэмэгдсэнд олзуурхаж байна. Үйлчлүүлэгчдийн хэвтэн эмчлүүлэх байрны тохижилт, өрөө тасалгааны байршил гээд бүх зүйл орчин үеийн шаардлагад нийцсэн Монголдоо нэлээд дээгүүрт тооцогдох хэвтэн эмчлүүлэх эмнэлэг удахгүй ашиглалтад орно гэдэгт итгэл төгс байна. Хамгийн гол нь бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг бодож эмнэлгийн зохион байгуулалтаа шийдсэн. Үүгээрээ манай хэвтэн эмчлүүлэх эмнэлэг давуу талтай юм.

 

-Хэвтэн эмчлүүлэх эмнэлэг ашиглалтад ороход мэдээж боловсон хүчний асуудал нэн чухлаар тавигдана. Тиймээс эмч, ажилтнуудаа сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх талаар үр дүнтэй ямар ажил хийж байна вэ?

 

-Хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн дараагаар хүлээгдэж буй хэд хэдэн асуудал бий. Манай эмнэлэг үүсгэн байгуулсан цагаасаа гадаад харилцаандаа онцгойлон анхаарч байна. Эмч нараа гадаадын өндөр хөгжилтэй оронд сургах, мэргэжил дээшлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж өнөөдрийг хүрлээ. Гаднын нэлээд олон нэр хүнд бүхий их сургууль, эмнэлэгтэй харилцаа холбоо тогтоосон. Одоо ч тогтоосоор байна. Эхний гэрээний дагуу зарим ажлыг зохион байгуулж эхэлсэн. Жишээлбэл, Солонгос улсын нэр хүндтэй их сургууль, эмнэлэг рүү таван эмч сургахаар яг одоо явуулах гэж байна. Энэхүү шалгаруулалтад оролцохоор 14 эмч материалаа ирүүлсэн. Үүнээс таван эмч нь Солонгос улсыг зорино. Мөн энэ сардаа багтаж тус улсын нэр хүнд бүхий эмнэлгийн удирдлагууд манай эмнэлэгтэй танилцана. Өнгөрсөн сарын сүүлчээр Сингапур улсын Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн стандартын салбарын ахлах менежер Tan Hwee Huan, “LinC Aesthetic Clinic” эмнэлгийн захирал Wong Lai Lin Patrina, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Florence Teo, “Nexus” мэс заслын холбооны ерөнхий мэс заслын мэргэжилтэн Ho Choon Kiat, “Acromec engineers” компанийн төслийн захирал David Ng нар хүрэлцэн ирж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. БНСУ-ын “Католик Гуандун” их сургуулийн K-Бюүти удирдлагын албаны төлөөлөгч, арьс арчилгаа, гоо сайхны холбооны Кангвонду бүс нутгийн ерөнхийлөгч, удирдагч, багш Ким Сү Жон болон холбооны төлөөлөгч нар манай эмнэлэгтэй хамтран ажиллах санал солилцлоо. Түүнчлэн манай эмнэлгийн гэмтэл, согог судлаач эмч, ахмад А.Пүрэвдорж БНСУ-ын “Дэдун” нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус улсад ганцхан байдаг “Arthrex” фирмийн өвдөг, мөрний дурангийн явуулын артроскопия аппаратад дадлага хийгээд ирлээ. Энэ мэтчилэн манай эмч, мэргэжилтнүүд гадаадын өндөр хөгжилтэй олон оронд суралцаж мэргэжлээ дээшлүүлэхийн зэрэгцээ олон эмнэлэг, их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.

 

-Танай эмнэлгээс хэрэгжүүлэх гэж буй “Гүзээгүй төрийн албан хаагч” төсөл олон хүний анхаарлыг татсан. Уг төслийн талаар та товч танилцуулаач. Хэчнээн төгрөгийн төсөвтэй төсөл хэрэгжүүлэхээр болов?

 

-Энэхүү томоохон төслийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол саяхан болж өнгөрлөө. Монголын “Нарлаг Улаанбаатар” ротари клуб, Японы “Тakamatsu north” pотари клубтэй хамтран 92 мянган ам.долларын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх төвийг байгуулах гэрээнд гарын үзэг зурсан. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр урьдчилан сэргийлэх үзлэгийн тусгайлсан төвийг байгуулна. Тодруулбал, улсын эмнэлгүүдээс анх удаагаа ийм төвийг байгуулах гэж байна. Энэ төвөөрөө дамжуулан бид “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон юм. Өвдсөн хүн амбулаториар үйлчлүүлээд эрүүл мэнддээ анхаараад байдаг. Харин эрүүл атлаа амьдрал болон хоолны буруу хэв маягаас болж илүүдэл жинтэй болох асуудал манайд түгээмэл байна. Үүнийг арилгах үүднээс “Гүзээгүй төрийн албан хаагч” төслийг хэрэгжүүлнэ. Энэ ажлаа төрийн тусгай албан хаагч болон ХЗДХЯ, харьяа агентлагаас эхэлнэ. Цаашлаад төрийн албан хаагч болох багш, эмч гээд салбар салбарынхныг хамруулахаар төлөвлөж байна. Мөн саяхан Засгийн газрын шийдвэр гарч Австрийн Засгийн газрын долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийг манай эмнэлэг дээр хэрэгжүүлэхээр болсон. Монгол Улсаас Австри улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг энэхүү гэрээнд гарын үзэг зурснаараа төсөл хэрэгжих боломж бүрдэнэ. Энэ төсөл одоо шинээр барьж буй хоёр том объектыг тоног төхөөрөмжөөр хангах, эмч, мэргэжилтнийг сургах ажлыг зохион байгуулахад тустай юм.

 

-Ингэхэд та бүхний цаашид хийхээр төлөвлөсөн ажлын зорилго юу вэ?

 

-Бид алсын хараагаа туйлын зорилгоо болгон тодорхойлсон. Тиймээс эмнэлгийн хамт олон, ажилчдын маань туйлын зорилго их тодорхой. Өөрөөр хэлбэл, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Монгол Улсын нэгдсэн эмнэлгийн зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэхдээ миний хувьд олон улсад нэгдсэн эмнэлэг нь ямар бүтэц, зохион байгуулалт, тоног төхөөрөмжтэй ямар оношлогоо, шинжилгээг хийдэг яг тэр төвшинд эмнэлгийнхээ үйл ажиллагааг хүргэхийг зорьж байна. Улсын төв эмнэлэгтэй манай эмнэлгийг адилтгах боломжгүй. Тус эмнэлгүүд төв эмнэлэг гэдэг утгаараа илүү нарийн оношлогоо, эмчилгээг одоо хийж байна. Гэсэн ч манай эмнэлэгт төв эмнэлэгт байхгүй маш олон давуу тал бий. Жишээлбэл, манайд мэс заслын хагалгааны зургаан өрөө байна. Үүгээрээ дамжуулж иргэдэд гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Гэтэл одоо дүүргийн нэгдсэн эмнэлэгт туршилтын маягаар ганц нэгхэн мэс заслын хагалгааны хэсэг нээгдсэн. Гэхдээ манайх аль дээр үеэсээ уламжлалтай эмнэлэг. Энэ бүхнээ эцэст нь базаж хэлэхэд, Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн нэгдсэн эмнэлгийн стандартад хүрэх зорилгыг бид өвөрлөн ажиллаж байна. Тэр хүрэх төвшин, стратегийг бий болгоё гэж манай хамт олон ажлынхаа төлөвлөгөөнд тусгасан. Өөрөөр хэлбэл, бидний туйлын зорилго бусад дүүргийн эмнэлэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд манай эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, стандартад хүрэхийн төлөө зорьдог, түүний төлөө зүтгэдэг байгаасай гэсэндээ өнөөдрийн энэхүү зорилгоо тодорхойлон түүндээ хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Нөгөөтэйгүүр удирдлагын зүгээс барьж ажилладаг нэг зарчим бий. Эмнэлэг, ЭМЯ гээд мэргэжлийн байгууллагууд үйлчлүүлэгч рүүгээ голлон анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Мэдээж үйлчлүүлэгч рүү төвлөрч ажиллах нь зөв.

 

Миний өмнө нь ажиллаж байсан зарчим ч ерөнхийдөө тийм хандлагатай явж ирсэн. Харин удирдлага бидний зүгээс барьж буй гол бодлого гэвэл эмч, эмнэлгийн ажилчдынхаа сэтгэл хангалуун ажиллах тэр орчныг бүрдүүлэх, ажлын байрны стрессийг бууруулах чиглэлийг түлхүү анхааран ажиллаж байна. Учир нь, эмч, эмнэлгийн ажилчид ажлын байрандаа бухимдалгүй, сэтгэл хангалуун байвал үйлчлүүлэгчдэд сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлж чадна. Гэхдээ биднийг үйлчлүүлэгчээ хаяж байна гэж ойлгож болохгүй. Аль алиныг нь сайн ойлгож, сэтгэл ханамжийн судалгааг авч түүний дагуу тодорхой арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үйлчлүүлэгчээс ирсэн хүсэлтийн дагуу тэр хүндээ хийсэн ажлаа тайлагнаж эргэх холбоотой ажилладаг. Ингэж ажиллахгүй бол мэдээж ажил урагшлахгүй. Тухайлбал, үйлчлүүлэгчдэдээ бид таны тавьсан саналын дагуу ийм арга хэмжээ авч, ингэж үр дүнд хүрлээ гэж танилцуулдаг юм. Манай эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан гаднынхан хүртэл эмчлүүлэгчтэйгээ эргэх холбоотой ажиллаж байгааг маань хараад ихэд олзуурхсан шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Үйлчлүүлэгч (202.70.34.244)
    Танай хамт олонд ажлын амжилт хүсье. Бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Одоогоор сайн байгаа шүү. Энэ эрч хүчээ бүү алдаарай.
    2017 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 18 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 28 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 19 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 34 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 41 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК