Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч хүйтэрнэ.
2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 14,15-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 14,15-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 16-наас ихэнх нутгаар өдөртөө дулаарна.