Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Шүүх хуралдаан өглөө 9 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд уншиж танилцуулав. Шүүх бүрэлдэхүүнд танхимын тэргүүн шүүгч Г.Уранцэцэг шүүгч Б.Батцэрэн шүүгч Д.Ганзориг шүүгч Д.Эрдэнэбалсүрэн шүүгч Б.Цогт нар орж байгаа юм.
Г.Дэнзэн хорих ангиас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандаж шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шүүх хурлыг нээлттэй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж өгөх хүсэлт гаргасан ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй учир хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байна.
Г.Дэнзэнгийн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байна.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (1)