Монгол Улсын Дээд шүүх өнөөдөр Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаан эхлэнгүүт Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. Учир нь Г.Дэнзэн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлтээ Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлсэн ч түүний хүсэлтэд хариу өгөөгүй аж. Иймд хэргийг шударгаар шийдвэрлүүлэх боломж бүрдэхгүй байна хэмээн үзэж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан юм. Тэгвэл шүүх түүний хүсэлтийг хүлээж авах боломжгүй хэмээн үзжээ. Шүүх хурал үргэлжилж байна.
Б.Батчимэг