Байлдааны хориглолтын зориулалт бүхий хоёр ширхэг гранатыг ОБЕГ-ын ажилчид аюулгүй болгожээ.
Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дор хоёр ширхэг гранат байна гэсэн дуудлага өчигдөр 15:45 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг, Цагдаагийн хэлтсийн тав, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн 5 алба хаагч ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгожээ.