Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй Улсын дээд шүүхийн хуралдаанд түр завсарлаад байна. Хуралдааны эхэнд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, шүүх хурлыг нээлттэй явуулах болон хуралдаанд өөрийн биеэр оролцох зэрэг хүсэлтүүдийг хүргүүлсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, өөрийн биеэр оролцох хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, хуралдаан нээлттэй явагдаж байгаа тул олон нийтэд нээлттэй явуулах гэсэн хүсэлтийг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм. Дөнгөж сая уг шүүх хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанд шүүгдэгч нарын гаргасан гомдлыг танилцуулсаны дараа УДШ-ийн хурлын дэгийн дагуу 14 цаг хүртэл завсарлав.
Б.Батчимэг
Сэтгэгдэл (2)