Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэж буй Улсын дээд шүүхийн хуралдаан түр завсарлаад эргэн хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд шүүгч шүүгдэгч болон өмгөөлөгчдийн гомдлыг уншиж танилцуулав. Харин яг одоо өмгөөлөгчид шүүхэд гаргасан гомдлынхоо хууль зүйн үндэслэлийг танилцуулж байна.
Шүүх хурал өглөө 09 цагт эхэлсэн бөгөөд Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням үйлчлүүлэгчийнхээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан, шүүх хурлыг нээлттэй явуулах болон хуралдаанд өөрийн биеэр оролцох зэрэг хүсэлтүүдийг хүргүүлсэн.
Гэвч шүүх шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, өөрийн биеэр оролцох хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож, олон нийтэд нээлттэй явуулах гэсэн хүсэлтийг нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн юм.