Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан бөхчүүдийн дунд допингийн мэдээлэл олгох, сөрөг талыг ойлгуулах сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран зохион байгуулж буй цуврал сургалтыг эхнийхийг аравдугаар сарын 7, 11-нд явуулсан билээ. Тэгвэл дараагийнхийг аравдугаар сарын 18, 25-нд үргэлжлүүлэх юм байна.
Сургалт Спортын төв ордны “А” зааланд болох ба бөхчүүд, бөхийн дэвжээний багш нарыг хамрагдахыг уриалав.
Допингийн эсрэг үндэсний төв
Монголын үндэсний бөхийн холбоо