2017.10.15, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 26
НАМРЫН ДУНД ШАРАГЧИН ТАХИА САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.15, Ням гараг
Наран ургах шингэх: 07.11-18.04
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.