Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн гүүрэнд эвдрэл гарсан тул тодорхойгүй хугацаагаар хаажээ.
256м төмөрбетон гүүрэнд ноцтой эвдрэл гарсан тул энэ сарын 13-наас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаасан байна. Тиймээс зорчигч, тээвэрлэгчид та бүхэн чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.