Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ашиглагдсан усыг нөхөн сэргээж, ирээдүйдээ нөөцөлнө

2017-10-17
0
ЖИРГЭХ

Хүн нэмэгдвэл, хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмэн ярилцдаг. Дэлхийн  иргэд энэ оны аравдугаар  сарын арван нэгний  байдлаар 7,43 тэрбум, үүнээс монгол улсын хүн ам 3,16 сая болж  өссөн байна.   Хүн амын дундаж төрөлт 24 хувь, ердийн өсөлт 15 хувь  байгааг  статистик мэдээ харуулж  байна. Хүн амын өсөлт цаашид 2030 он гэхэд 8,6 тэрбум, 2050 онд 9,8 тэрбум болж, нэмэгдэх талаар НҮБ-ын тайланд дурдсан байна. Хүн амын энэхүү тоо баримтыг онцлон ярих болсон шалтгаан нь  өнгөрөх хором бүрт нэмэгдэх хүн амын унд, ахуй, үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн   усны хэрэглээ, хэрэгцээ нэмэгдэж, өдрөөс өдөрт дундрах усны нөөцтэй уялдуулан иргэд, нийгэм, эдийн засгийн салбаруудад  хэрхэн хүртээмжтэй хуваарилах,  өөр аюулгүй, найдвартай эх үүсвэрийг ямар байдлаар бий болгох, усны нөөцийн менежментийг яаж оновчтойгоор сайжруулах  зэрэг  улс орон бүрийн  өмнө шийдвэрлэвэл зохих асуудлууд  тулгарч  байгаатай холбоотой юм.

 

Дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт нийт  усны хэрэглээний 69 хувийг, үйлдвэрлэлийн салбарт 19 хувийг тус тус ашигладаг байхад өрхийн унд ахуйн зориулалтаар 12 хувийг л хэрэгцээндээ авч  хэрэглэдэг байна. Энэ гаригийн цэвэр усны эрэлт, хэрэгцээ жилдээ 64 тэрбум шоо метр болж нэмэгдэж байна. Хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах хоногийн ус хэрэглээг  тооцохдоо биеийн жингийн 1 кг тутамд  27 мг  байхаар тооцдог бөгөөд манай гариг дээр хоногт шинээр мэндлэх хүний тоо 80 сая орчим нэмэгддэг гэсэн статистикийн өгөгдлийг үндэслэн тооцоход усны хэрэгцээ ойролцоогоор 6,48 сая  литр ус хоног тутам шаардагдаж,  хэрэглээ ч бас даган өсөх болж байна. Энэ хэмжээ зөвхөн хоногт уух усны хэмжээ бөгөөд үүнд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах усны хэмжээ  тооцогдоогүй .  Мөн өсөн нэмэгдэх хүн амын тоо, үүнтэй уялдан  гарах хоол, хүнсний 40 орчим хувийг өнөөдөр зөвхөн усалгаатай газар тариалангаас хангаж байгаа бөгөөд энэ хэрэглээг бас нэмж тооцвол хүн төрөлхтний авч ашиглах усны нөөцийн хэмжээ үлэмж дундрах нь мэдээж.  НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн байгууллагаас усалгаатай газар тариаланд  шаардагдах усны хэрэглээ нь 2050 он гэхэд одоогийнхоос 19 хувиар нэмэгдэнэ  гэж  мэдэгдэж байна.

 

Эдийн засгийн өсөлт, байгаль орчны тогтвортой байдлыг баталгаажуулах, хоол хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, ядуурлыг бууруулахад зайлшгүй  бодлого, стратегийг хандуулах, хайхрамжгүй орхигдуулж үл болох асуудал бол ус, түүний нөөц баялаг учраас дэлхийн улс орнууд  тодорхой үйл ажиллагааг авч  хэрэгжүүлж байна.

 

Манай цэнхэр  гаригийн хаана, аль улс  орнуудад  цэнгэг усны нөөц хүрэлцэхгүй, алсдаа  хомсдолд орох аюул нүүрлэж байна,  зөвхөн  тэнд  л  түүнийг яаж  зохистой ашиглах, хэмнэх  тухай эерэг  санал, санаачилга, ухаалаг шийдэл, дэвшилтэд технологи олноороо бий болдог гэж ойлгох нь өрөөсгөл юм. Учир нь дэлхийн бүх улс орны  иргэд өөрсдийн ус хэрэглээгээ хянаж,  хэрхэн ухаалаг ашиглах, усны нөөцийг яаж  нэмэгдүүлэх, өөр бусад эх үүсвэрийг ямар арга замаар бий болгох талаар оюунаа чилээж, бодлого, хөтөлбөрийг боловсруулж байна. Сүүлийн жилүүдэд цэвэр, цэнгэг усны нөөцийг зохистой ашиглах зорилгоор усны  өөр альтернатив эх үүсвэр болох хот суурин газруудын ахуйн бохир усыг цэвэрлэж, дахин ашиглах шийдлийг олон орон боловсруулж, хэрэгжүүлснээр сая сая иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлж, нийгэм, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад ихээхэн хувь нэмрээ оруулах боллоо. Түүнчлэн  бохир ус, хаягдал ус, цэвэрлэх байгууламж  зэрэг хүмүүсийн дунд  урьд байсан ойлголт, таагүй хандлага ч  мөн адил өөрчлөгдөж байна.

 

Сингапур улсын олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлд “Усны хөтөлбөр” багтах бөгөөд олон нийтэд усны талаар зөв, ойлголтыг хэвшүүлэхэд анхаарч ажилдаг байна. Энд бохир ус, хаягдал усыг шинэ боломж, шинэ нөөц гэж авч үзэж, бидний дунд хэвшил болсон бохир усыг – ашиглагдсан ус,  бохир ус цэвэрлэх байгууламжийг – усны нөхөн сэргээлтэд оруулах гэхчлэн  нэршил,  шинэ ойлголтыг хэдий нь бий болгожээ.

 

НҮБ-ын ХХААБ-ын мэдээллээс харахад дэлхийн  нийт хот, суурин газруудаас жилдээ 330 шоо км бохир усыг татан зайлуулдаг бөгөөд зарим улс орнууд усны нөөцийг нэмэгдүүлэхэд оновчтойгоор ашиглаж байна.  Тухайлбал: Израиль улс 2011 оны байдлаар ахуйн бохир усыг цэвэрлэж, усалгаатай газар тариаланд дахин ашигласан нь жилийн нийт ус хэрэглээний 40 орчим хувийг эзэлж байна.  Арабын улс орнуудад  мөн 2013 оны байдлаар ахуйн бохир усныхаа 71 хувийг цэвэрлэж, дахин ашигласнаар эдийн засгийн өсөлтийг дэмжээд зогсохгүй хүний эрүүл, аюулгүй таатай орчныг бүрдүүлж чадсан бөгөөд нийт цэвэрлэсэн усныхаа 21 хувийг усалгаатай газар тариалан болон газрын доорх усныхаа нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэхэд  ашиглаж байгаа нь  усны бодлогодоо ямар ач холбогдол өгч, ирээдүйг бодолцож, төлөвлөсөн  нь илт байна. Иордан улсын “Ас- самра”  бохир ус цэвэрлэх байгууламжид цэвэрлэгдсэн усыг гидрогенераторт дамжуулан 2,5 МВт цахилгаан  эрчим хүч үйлдвэрлэж, өөрийн байгууламжийн болон хотын зарим дүүргийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангаж  байна. Канад улсад дэлхийн цэвэр усны нөөцийн 9 хувь нь ногддог ч баялаг нөөцөө улам ухаалаг, зохистой ашиглах бүхий л үйл ажиллагааг төрөөс усны талаар баримтлах бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг байна. Тухайлбал  хоёр жил тутамдаа бүх салбарын үйлдвэрийн усны судалгааг хийдэг бөгөөд сүүлийн судалгааны дүнгээс үзэхэд нийт цэвэрлэгдсэн бохир усныхаа 51 хувийг дахин, 10 хувийг нь эргүүлэн ашигласан байна.

 

Манай улсын хувьд усны нөхөн сэлбэгдэх нөөцөөр дэлхийд баялаг биш багавтар нөөцтэй орнуудын  тоонд ордог билээ. Жилийн ус ашиглалт, хэрэглээний нийт хэмжээ нь 500 сая шоо метр  тул  Монгол орны нутаг дэвсгэр дээр хуримтлагдах усны дундаж нөөцтэй харьцуулахад боломжийн нөөц байгаа мэт санагдавч, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хариуцлагагүй уул уурхайн,  ирээдүйн үйлдвэржилтийн  хандлага, хот суурин газарт баригдах барилга, байгууламж, хүн амын өсөлт  зэрэг нь усны нөөцийн ашиглалтыг өсгөж, хэрэгцээг  нэмэгдүүлэх болно.

 

Өнгөрсөн  2016 онд Булган аймгийн хэмжээнд  хийгдсэн уст цэгийн тооллогоор  4 гол горхи, 82 булаг шанд, 9 нуур цөөрөм, 2 рашаан ширгэсэн бол 2017 оны байдлаар зөвхөн нэг аймгийн хэмжээнд тухайлбал Төв аймагт явуулсан уст цэгийн тооллогоор 22 сумын хэмжээнд 2 гол , 7 булаг, 5 нуур ширгэсэн байна. Улсын хэмжээнд явуулсан тооллогын дүн ширгэсэн усны эх үүсвэрийн  дээрх тоонууд хэд дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бодит шалтгаан нь уур амьсгалын дулаарлын нөлөөлөл боловч, хүмүүний нөлөөлөл ч тодорхой хувийг нь эзлэх болно.

 

Цаашид бид уст цэгээ тоолж, ширгэсэн гол, горхи, нуур цөөрмөө бүртгээд л суух уу?

 

Иймд бид олон жилийн турш ярьсан саарал усыг ашиглах, хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийг  хайх, газрын доорх усны нөөцийг зохиомлоор баяжуулах, ер нь усны салбарт судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх  зэрэг бодит  үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Магадгүй эхний ээлжинд бусад  орнуудын  жишээгээр цэвэрлэгдсэн усыг дахин, мөн эргүүлэн ашиглах боломжийг судалж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй байж болох юм.

 

Манай улсын  татан зайлуулсан бохир усны хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг ба сүүлийн хоёр жилийн дүнгээс үзвэл 2015 онд 87,8 сая шоо метр, 2016 онд 87,9 сая шоо метр  тус тус байгаа бол зөвхөн Улаанбаатар хотод 2015 онд 56,8 сая шоо метр, 2016 онд 61,3 сая шоо метр бохир  усыг цэвэрлэж, байгальд нийлүүлсэн байна. Эдгээр байгальд нийлүүлж буй усны хэмжээ  тийм ч бага тоо биш бөгөөд Сингапурын жилийн ус хэрэглээний 46,2 хувь, Төв Африкийн Бүгд найрамдах Улсын 87.8 хувь, Монгол улсын 17,75 хувьтай тэнцэнэ. Энэ  манай улсын  усны нөөцийг мөн ийм хэмжээгээр хэмнэх ХАА, газар тариалан, хот суурин газрын ногоон байгууламжийн усалгаа, барилга, барилгын материалын үйлдвэр,  уул уурхайн технологийн хэрэгцээнд зарцуулах боломжтой усны бас нэгэн эх үүсвэр  юм. Энэхүү усыг дахин ашиглах нь байгалийн усны эргэлтийн болон экосистемийн  эмзэг байдлыг бууруулах, уснаас үүдэлтэй гамшгийг даван туулах чадварыг сайжруулахад ч зохих хувь нэмэр өгөх болно.

 

Профессор, С.Чулуунхуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    1 цаг 12 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    1 цаг 35 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    3 цаг 7 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    3 цаг 15 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    3 цаг 34 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    4 цаг 26 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    5 цаг 49 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    6 цаг 28 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    7 цаг 6 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    7 цаг 9 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    22 цаг 38 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК