Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн их эмч, дэслэгч Ч.Ганчимэг Нийслэлийн Баянгол дүүргийн 40-р сургуулийн Д.Азбилиг багштай 2д ангийн сурагчдын дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Үзлэгт нийт 38 сурагч хамрагдсанаас 50% нь шүдний үрэвсэлтэй байсан. Цаашид амьдралын зөв дадал хэвшилд сургах зорилгоор амны хөндийн эрүүл ахуй, гарын эрүүл ахуй, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт хийлээ.