Урлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдлээ. Ид хийж бүтээх насандаа хүндээр өвдөж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орохоор болсон 30 настай Б.Мөнхчулуунд туслахаар тэд ийнхүү нэгдсэн байна. “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолт энэ сарын 23-ны 19 цагт Монголын Үндэсний АСА циркт болох юм. Тоглолтыг МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатууд санаачилсан бөгөөд уг тоглолтод МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын уран бүтээлчид оролцож, ард түмний сэтгэлд хоногшсон аялгуу дуугаараа сүүн цацал өргөнө. Хүний амь аварч хөх орчлонгийн дээд буяныг үйлдэхэд хандив өргөж, 10 сарын 23-ны үдэш АСА циркэд болох тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолтын билетын захиалгын утас 96636639, 90660901, 80400404.