зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Оргил рашаан сувилал”-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ

2017-10-20
0
ЖИРГЭХ

 

Төр өөрийн эзэмшилд байгаа компаниудаа зарах нь зөв. Төр хувийн хэвшилүүдтэйгээ зах зээлээ хуваагаад байвал эдийн засаг сайжрахгүй гэх нэгэн байхад төр ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдээ хувьд өгөх нь буруу. Алдагдал хүлээгээгүй л бол төр тэндээсээ ашгаа хүртээд өөрийн мэдэлдээ байлгах нь алсын хараатай бодлого болно гэж ярих хүмүүс ч байдаг. Өнгөрсөн хугацаанд хувьчлал нэрийн цаана ямар том булхай, луйвар явагддагийг олон жишээ харуулсан. Өмчийг нь үнэгүйдүүлж, үйлчилгээг нь сулруулж, ажилчдыг нь халж бүр цаашлаад үйл ажиллагааг нь тэс өөр болгосон тохиолдлууд ч бий.  Хэдхэн хоногийн өмнө Төрийн өмчийн хорооноос "Оргил рашаан сувилал" дуудлага худалдаагаар хувьчлагдсаныг зарлав. Ингэхдээ зарлагдсан үнийг нь гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авсаныг тодотгожээ. Сувиллыг хувьчлах асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж, улс төрчдийн халаасанд орох гэж байна хэмээн хардаж, ажилчид нь барилга, газар нь нэгээрээ ор танихгүй хүний мэдэлд орж байгааг сануулсаар өдийг хүрсэн. Тэгвэл хотын төвд байдаг тус сувилал Д.Ганбат гэж хүний мэдэлд оржээ. Ингээд хувьчлал хэрхэн явагдсан, хэн гэдэг хүний өмч болсон хийгээд "Оргил рашаан сувилал"-ыг тойрсон газрын асуудлыг хөндөж байна.

 

"Оргил рашаан сувилал" хэрхэн хувьчлагдав

 

"Оргил рашаан сувилал"-ыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэдэлд очих нь, “АПУ”-гийн Г.Батхүү тус сувиллыг мэдэлдээ авахаар улайрч байна. Хан-Уул дүүрэгт өөрийн гэсэн вант улсаа байгуулах мөрөөдөл нь "Оргил рашаан сувилал"-иар үргэлжлэх нь гээд л нэг хэсэг цуурсан. Гэхдээ энэ мэт мэдээллүүд хувьчлал хэр эртнээс эхэлсэнийг харуулах мэт. Газар болоод байршил, үйл ажиллагаа нь хэний ч шуналын шүлсийг асгаруулдаг тус газрыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаж, Д.Ганбат гэх эрхэмд 15 тэрбум төгрөгөөр өгч орхив. Өмнө нь УИХ-ын шийдвэрийн дагуу 2015 болон 2017 онуудад 2 удаа нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж байсан ч ганц ч оролцогч ирээгүй тул ийнхүү 3 дахь удаагаа буюу 2017 оны 372 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийг 12.0 тэрбум төгрөгөөр нээлттэй дуудлагын худалдааг зарлахад “Гурван гол холдинг” ХХК, иргэн Д.Ганбат нар оролцож, иргэн Д.Ганбат 15,02 тэрбум төгрөг буюу 3.0 тэрбум төгрөгөөр үнийг өсгөж худалдаж авчээ.

 

Уг нь Төрийн өмчийн хороо 2015 онд тус сувиллын худалдах доод үнэ нь 15 тэрбум төгрөг хэмээн мэдэгдэж байсан удаатай. Гэвч энэ удаагийн дуудлага худалдаагаар доод үнийг 12 тэрбумаас дууджээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар чухам ямар үндэслэлээр доод үнийг ийн бууруулсан нь тодорхойгүй ч  өмнөх зарласан үнэдээ арай хийн хүргэж зарсаныгаа иргэн Д.Ганбат анх зарласан үнийн дүнг гурван тэрбум төгрөгөөр өсгөж худалдаж авлаа хэмээн мэдэгдсэнээ тун удахгүй тайлбарлах биз ээ. Учир нь Оргил рашаан сувиллын үл хөдлөх хөрөнгө гэхэд л 15 тэрбум төгрөгөөр үнэлэгддэг тухай учир мэдэх хүмүүс ярьж байна.

 

Албан мэдээлэлд тус газар УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”, 2016 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдааг явуулжээ. Улмаар иргэн Д.Ганбаттай “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх, мэргэшсэн мэргэжлийн ажиллагсдын ажлын байрыг хадгалах, үйлчилгээ, үйл ажиллагааны түвшинг бууруулахгүй байх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх, чанарыг сайжруулж ажиллах зэрэг нөхцлийг тодорхой тусгасан байна.

 

Мөн “Оргил рашаан сувилал” төрийн өмчит компанийн нийт ажиллагсдын үр дүнгийн урамшуулалд 44 сая төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлтөд 8 сая төгрөг,  тэтгэвэрт гарахад олгох 42 сая төгрөг,  компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлын 109 сая төгрөг, харилцагч нартай хийх төлбөр тооцооны 45 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

"Оргил рашаан сувилал"-ыг 15,2 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Д.Ганбат гэж хэн бэ

 

Компанийнхаа нэрээр бус өөрийн нэрээр дуудлага худалдаанд оролцож, ялалт байгуулсан Д.Ганбат гэх иргэн олны сонирхолыг татаад буй. 15 тэрбум төгрөг зарж, улсын томоохон сувиллыг өөрийн болгосон түүний хөрөнгийн эх үүсвэр юу вэ. Тэр их мөнгийг ээж ааваасаа өвлөж аваагүй л бол түүнд нэг байтугай нэлээд хэдэн компани байх учиртай. Албан бус эх сурвалжийн мэдээгээр түүнийг стратегийн чухал орд газарт тооцогддог Төмөртэйн овооны цайрын ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Металлимпекс” ХХК -ийн ерөнхий захирал Д.Ганбат гэх. Д.Ганбат уул уурхай, зам, барилга зэрэг хэд хэдэн салбарт бизнес эрхэлдэг нэгэн. Тухайлбал Сүхбаатар аймаг дахь Монгол-Хятадын хамтарсан “Цайрт минерал” ХХК-ийг 100.0 мянган ам долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж 1998 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа. “Цайрт Минерал”-ын 51 хувийг хятадууд, 49 хувийг иргэн Д.Ганбат дангаараа эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Мөн тус компани жилдээ 350-400 мянган тонн хүдэр олборлож, 50 хувийн агуулга бүхий 70 мянга орчим тонн цайрын баяжмал үйлдвэрлэн экспортод гаргадаг гэнэ.

 

Д.Ганбатын “Цайрт Минерал” ХХК-ийн “но”

 

Д.Ганбатын эзэмшлийн “Цайрт Минериал” компани нь хорин жилийн өмнө Монгол улсын Засгийн газартай хамгийн анхны Тогтвортой байдлын гэрээг байгуулжээ. Энэ гэрээ нэлээд будилаантай болсоныг өнөө ч хэвлэлийнхэн онцолдог. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг, “Төмөртийн овоо” гэдэг газарт цайрын том орд бий. Аймгийнхаа төвөөс зүүн хойшоо 16 км-т орших энэ ордын нөөц нь 11,5 хувийн дундаж агуулга бүхий 885,3 мянган тонн металл цайраар тогтоогджээ. Нөөцийг нь анх 1980 онд баталсан бөгөөд эрэл, үнэлгээний ажилд тухайн үеийн ханшаар 203,0 мянган төгрөг, нарийвчилсан хайгуулд 10717,8 шилжих рубль зарцуулсан байжээ. Уг ордыг 1989 оноос ашиглах гэсэн боловч санхүүгийн эх үүсвэр хүрэлцээгүй, хамтран ашиглах гадаад түнш олдоогүй. Ингээд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Монголын “Металлимпекс” ХХК энэ ордын ашиглалтын 723А лицензийг авч, удалгүй Хятадын иргэн Жан Ши Ли гэгчид өөрийн талбайгаас 38 га-г худалджээ. Дараа нь Жан Ши Ли 2005 онд Хятадын Цайрт минерал компаний нэр дээр нэмж дахиад “Металлимпекс”-ийн 9766 тоот лицензтэй 634 га газрыг шилжүүлэн авсан байна. Ингэхдээ лиценз нь зөвхөн хайгуулынх байж. Техник эдийн засгийн үндэслэл нь хийгдсэн, ордын нөөц нэгэнт тогтоогдчихсон байхад ийм лиценз олгосон нь гайхширал төрүүлдэг аж.

 

Ингээд Хятадын Өнгөт төмөрлөгийн гадаад барилга, зураг төслийн компани (NFC)-тай хамтран ашиглах гэрээг 1997 оны 11 дүгээр сард хийж, хоёр орны хамтарсан “Цайртминерал” ХХК-ийг 100,0 мянган ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, тухайн үеийн Сангийн сайд Б.Батбаяртай “Тогтвортой байдлын гэрээ”-г хийжээ. Мөн Б.Батбаярын дараах Сангийн сайд Ч.Улаан 2000 онд Засгийн газрын хуралдаанаар Цайрт минерал компанид Хятадын талаас хөнгөлөлтэй зээлийг дамжуулан зээлдүүлэх гэрээ хийхээр болсон байна. Энэ цагаас хойш л асуудал үүссэн гэх. 

 

Ч.Улаан анхнаасаа Засгийн газрын гишүүдэд буруу зөрүү ойлголт төрүүлэхүйц зүйл ярьж, хийж байсан гэж өдгөө Эрс шинэчлэл хөдөлгөөнийхөн нотолдог байна. Тухайлбал “Энэхүү зээлтэй холбоотой зээлийн үндсэн өр, хүү болон аливаа төлбөрийг Монгол улсын Засгийн газар хариуцахгүй” гэсэн өгүүлбэр гэрээнд тусгагджээ. Тэгээд сэмхэн Хятадын “NFC” компанид зээлийг шууд хийх болсноор хамаг будлиан үүссэн бололтой. Дээрх “но”-той үг өгүүлбэрт дулдуйдан Сангийн яамнаас 02а /77 тоот бичгийг Хятадын Элчин сайдын яаманд илгээн Монгол улсын Засгийн газрын авсан хөнгөлөлттэй зээлийн 25 сая ам.долларыг Хятадын хувийн “NFC” компанид шууд, ямар ч гэрээгүйгээр өгсөн байна.

 

Нийт дүнг нь юанаар тооцвол гурван хувийн хүүтэй 200 сая юан ажээ. “NFC” компани нь Төмөртийн овооны цайрын ордын төслийг хэрэгжүүлж буй “Цайрт минерал” ХХК-д уг зээлийг Хятадын арилжааны банкны зээлийн хүүгээс өндөр хүүтэйгээр буцаан зээлдүүлсэнд хэргийн бас нэг учир шалтгаан байгаа аж. Ингээд 4 жилийн турш уг төслийг санхүүжүүлээгүй. Өөрөөр хэлбэл дээрх мөнгө хаа нэгтээ өөр зорилгоор ашиглагдаж байсан болж таарсан гэх. Нэгэнт гэрээт үүргийн дагуу “Цайрт минерал” нь 4 жил юу ч хийгээгүй тул “Тогтвортой байдлын гэрээ”-г цуцлах ёстой байлаа. Гэвч Ч.Улаан сайд суудлаа ашиглан энэ гэрээг цуцлаагүй төдийгүй монголын тал энэ хугацааны хохирлыг амсаад өнгөрчээ. Гэхдээ санхүүжилт бүрэн хийгдээгүй ч “Цайрт минерал” нь цайрын баяжмалыг Хятад руу гаргасаар байсан аж. Зөвхөн 2005 онд гэхэд үнийн дүнгээрээ 9 664 604 677 ам долларын борлуулалт хийсэн гэж тус компани мэдээлжээ. Харин гаалийн жагсаалтаас үзвэл 44 897 860 605 ам. долларын баяжмал хил давуулсан байна. Мөн эхний таван жилд  ямар ч татваргүй гарсан цайрын хүдэр 731,7 сая ам.долларт хүрсэн гэж Монголын хөрс хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Хатанмагсар мэдэгдэж байсан удаатай.

 

“Оргил” рашаан сувиллын газар хорогдсоор...

 

Сувилал орчмын газар нь сувиллын болон рашааны ундаргын бүст хуваагддаг. Эхний бүст сувиллын байрыг тойрсон нутаг дэвсгэр харьяалагддаг бол хоёр дахь бүст рашааны ундарга болон түүнд хамаарах эрүүл ахуй, хамгаалалтын бүс багтдаг байна. Өмнө нь дээрх газрууд тус бүртээ найман га буюу нийт 16 га талбайг хамарч байжээ. Гэвч 2004-2011 онуудад газраа алдсаар өдгөө найман га газартай үлдсэн байна. Гэтэл үүнийг цаг хугацааны явцад бас хороосоор, хумслагдсаар өдгөө дөрөвхөн га-тай л үлджээ. Тодруулбал нийслэлийн Засаг даргын захирамжаар 2004-2008 онд чийрэгжүүлэлтийн барилга, ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар нэр бүхий компаниудад сувиллын эзэмшлийн талбайгаас 3.9 га газрын олголт хийжээ. Ингэхдээ

 

Газар: 1 Нийслэлийн засаг даргын 2004 оны 226 тоот захирамжаар “Би си консалтинг” ХХК-д эзэмшил газрын зүүн хойд жигүүрээс 2200м2 газрыг ЭМЧИЛГЭЭ СУВИЛГААНЫ БАРИЛГЫН зориулалтаар,


Газар: 2 Нийслэлийн засаг даргын 2006 оны 295 тоот захирамжаар баруун урд жигүүрт “Хурд” ХХК-д 70900 м2 талбайг ОРОН СУУЦНЫ зориулалтаар,


Газар: 3 Нийслэлийн засаг даргын 2007 оны 248 тоот захирамжаар газрын баруун жигүүрээс “Өндөр буянт” ХХК-нд ОРОН СУУЦ, ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН ТӨВ-ийн барилгын зориулалтаар 9345 м2 талбай бүхий газар,


Газар: 4 Нийслэлийн засаг даргын 2008 оны 295 тоот захирамжаар зүүн урд жигүүрээс 5100 м2 газрыг “Вайт финикс” ХХК-д газар олгожээ.

 

Дээрх газруудад зөвшөөрөл өгч Засаг даргын захирамжийг гаргасан хүмүүс бол тухайн онуудад Улаанбаатар хотын захирагч байсан газрын наймаагаар хөлжсөн М.Энхболд, гэх Ц.Батбаяр нар аж.

 

Түүнчлэн 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор “Хан рашаан” ХХК-д Оргил рашаан сувиллын газраас 3112 квадрат газрыг олгожээ. Газрыг нь ийн олгосноос болж тус сувиллын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 338,7 метр квадрат бүхий рашаан савлах байр, түүний өргөтгөл болох 51,2  метр квадрат байр шууд тус компанийн мэдэлд шилжсэн байна.

 

Мөн Оргил рашаан сувилалд бүртгэлтэй байдаг Баянхошуун буюу Сонгино хайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Зүүн баян-Уулын 27 дугаар гудамжинд байрлах 2897 м газар мөн бусдын мэдэлд очжээ. Учир нь тус газар 2004 онд Рашаан судлал үндэсний төв гэсэн нэртэй байж байгаад 2006 оноос хойш Оргил рашаан сувилал ТӨХК болон өөрчлөгдсөн. Ингэхдээ тус газрыг өөрсдийн нэр дээр авахаар бүх бичиг баримтуудаа өгсөн боловч өнөөг хүртэл гэрчилгээг нь авч чадахгүй байгаа талаар тус сувиллын ажилчид ярьж байна.

 

Б.Ариун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (35)

  • БААТАР (183.81.170.10)
    монгол 15 тэрбум байтугай л өчнөөн тэрбумтнууд байна.Заавал юмыг улс төржүүлж байж санаа нь амардаг сонин сэтгэхүй. Улсын өмчийг идэж ууна уу л гэхээс засаж залруулах нь ховор харин хувьд очоод өнгө орох биз
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • бтмроге (202.72.245.70)
    ХОТИЙН ДАРГА НАР ХУНИЙ УМЧ РУУ Л БИТГИЙ ОРООРОЙ..ДЕНДУУ ДУРААРАА ХУНИЙ УМЧ Д ХАЛДАЖ МУНГУТЕЙ ХУНД УГС БАЙСАН УЕ БИЙ ШУУ
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Zochin (49.0.213.42)
    Byryy bishee heden jiliin daraa ard tvmen nebterdgvi hana bolchih bii bii
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.160.2)
    Сувилал гэхэд хэцүү орохоос тухгүй хуучирсан муу байшин үйлчилгээ ч гэж авах юмгүй газар байсан одоо сэргэх биз. Харин нийгмийн даатгалын хөнгөлөлтөө хэвээр нь байлгаасай. Рашаан савладаг газрыг нь бас өөр компанид зарсан юм бол наад сувилалд чинь ямбий байшингаас нь өөр юм байгаамуу. Харин энэ хотын газрын албаныхан үнэхээр улаан наймаачин юмаа. Тал талаас нь мэрээд бага багаар зараад байсан юм байна ш дээ.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Цаана нь улс төрчид байгаа.хувьчлалыг хүчингүй болгож дахин нээлттэй явуулах хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.229.122.210)
    За брлж дээ. Хүн суугаад бие засах боломжгүй. Бохир нь үнэртсэн байрыг нь сайхан засаасай даа
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • энхээ (66.181.184.194)
    хувьчлагдах нь зөвөө улсын нэр дээр яваад олигтой хөгжихгүй ээ.
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Gadaadaas (88.238.249.201)
    Za yaaxuu dee Mongol xvn abjee Buulgaad zaraad achaad y jaxg igees xoisn bolno bz dee Eruultei boltugai
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • zochin (202.179.24.238)
    MI-giin I undes ugsaatanaas bgaa shuudee
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.179.17.162)
    Tegeed ter tsairt miniraliin mungu Haana ordog uym be
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Татвар энэтэр нь улсад ороод ашиг нь хятадуудад 51 хувь үлдсэн 4к нь тэр хувь хүмүүст очдог байхаа хамгийн гол нь цэвэр ашиг бол их мөнгө ш дээ татвар энэ тэрхэн бол шавхруу шиг ш дээ
      2017 оны 10 сарын 21
    • Зочин
      Татвар энэтэр нь улсад ороод ашиг нь хятадуудад 51 хувь үлдсэн 4к нь тэр хувь хүмүүст очдог байхаа хамгийн гол нь цэвэр ашиг бол их мөнгө ш дээ татвар энэ тэрхэн бол шавхруу шиг ш дээ
      2017 оны 10 сарын 21
  • Зочин (122.201.21.125)
    Юу нь буруу болов 12 тэрбумаар зарлагдсан үнэ 15 хүрээд зарагдсан байна Ганбат гэдэжг хүн нь уул уурхай эрхэлдэг тэгээд мөнгөө төлөөд авчээ. Дэлгүүрээс талх авч болохгүй юу
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Хувьд очсон нь дээрээ
      2017 оны 10 сарын 21
  • irgen (62.167.114.16)
    Uls byh umaa huvichilah esgui shdee, ulsad zaaval um baih estoi !!!! mongogui geed l huviin baychuudad ulsiin horongoo ogood baidag, tegeed jiriin irged ch emchlyyleh argagui ynetei bolno odoo !!!!! Buruu shyydee, ediin zasag muu baihad genet l neg bayan ulsiin horongo avchihdag estoi luivar gej ene
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Үнэн (43.242.243.71)
    Зөв . Хамгийн гол нь ашиг олоод татвараа шударгаар төлж байвал америк нь авна уу хятад нь авна уу.монгол нь авна уу тэр хамаагүй. Татвар төлдөггүй нөхөдтэй сайн тэмц. Нэрийг нь тодорхой зарлаж байна.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Иргэн (27.123.214.103)
    Манай торд байгаа хумууст эх орноо гэсэн сэтгэл алгаа?!
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Женко луй варчин Соцын уед баригдсан уйлдвэруудий (67.111.249.66)
    Баттулга голог Баянголыг хоронгийн бирж дээр дуудлага худалдаагаар зарах гэж байхад Хоронгийн Биржид техникийн саатал гарсан тул бух компьютерыг унтраа гэж хучээр утраагаад 4, 5 минутны дараа асаахад Баянгол ямарч орсолдогчгуйгээр анхны унээрээ Баттулга луйварчны гарт орсон байдаг гэтэл анхны унэ нь Баянголын сейфэнд байсан билэн монгоний орлогоос бага монгоор зарагдсан ба Баттулга нь Баянголыг Баянголын оорийн орлогоор нь авсан нь туулийн унэн юм
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Батбаяр 3 тэр бумаар осгож авсан байхад Женко Бая (67.111.249.66)
    Баттулга голог Баянголыг хоронгийн бирж дээр дуудлага худалдаагаар зарах гэж байхад Хоронгийн Биржид техникийн саатал гарсан тул бух компьютерыг унтраа гэж хучээр утраагаад 4, 5 минутны дараа асаахад Баянгол ямарч орсолдогчгуйгээр анхны унээрээ Баттулга луйварчны гарт орсон байдаг гэтэл анхны унэ нь Баянголын сейфэнд байсан билэн монгоний орлогоос бага монгоор зарагдсан ба Баттулга нь Баянголыг Баянголын оорийн орлогоор нь авсан нь туулийн унэн юм
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (185.39.141.18)
    ulaan gishvvn bvhniig tonoson hulgaich shde . svhbaatar hentii aimgiin huuchin hudaldaa beltgeliin angi . negdeliin bvh barilga obektiig deeremdej . zarj hujaagaas spirt oruulj iren vilverlej olon hvniig tsash ni haruulsan . hulgaich daa . ene ganbat geech ni ard tvmnii baylagiig huuli busaar hulgailan deeremdej hujaaatai niilj tonoj bgaa ulugchin
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (185.39.141.18)
    ulaan gishvvn bvhniig tonoson hulgaich shde . svhbaatar hentii aimgiin huuchin hudaldaa beltgeliin angi . negdeliin bvh barilga obektiig deeremdej . zarj hujaagaas spirt oruulj iren vilverlej olon hvniig tsash ni haruulsan . hulgaich daa . ene ganbat geech ni ard tvmnii baylagiig huuli busaar hulgailan deeremdej hujaaatai niilj tonoj bgaa ulugchin
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.93.150)
    Хувьчлалыг дэмжиж байна. Торийн нэртэй компаниудын бас л гуниг нь энэ сувилал байсан юм.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • зочин (202.131.7.246)
    улааны гар хөл ойлгомжтой л юм байна
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Ордуудын луйвардаж баяжсан хүмүүс нилээдгүй бгаа (103.26.195.85)
    Хуулийн цоорхойг ч юмуу танил талаараа ч юмуу авлига хахуулиар ч юмуу цайрт минёралсын 49 хувмйг нэр бүхий нөхөд хувьдаа авчихжээ. Тэхээр одоо хүртэл тэр хэдэн хүн цайртаас хувьцааны ашиг хувь хувьдаа авсаар суудаг ба 51 ийг нь хятададууд бас л дээох нөхдийн туслалцаатайгаар ямар ч үнэгүй зүгээр авсан ба монголын иргэдийн баялгийг ингэж л хэдэн нөхөр хятадууд дураар эзэмшиж хувь хувьдаа баяжиж суунам зээ. Монголын шударга ёс гэж 1 иймэрхүү. Ерөнхийлөгч шинэ ёрөнхий айд нар энэ мэт олон явдлыг мэдэж бгаа гэдэгт эргэлзэхгүй бна. Арга хэмжээ авч иргэдэд хэдэн төгрөг очдог болгоосой дор
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Улаан юу вэ
      2017 оны 10 сарын 20
  • Ордуудын луйвардаж баяжсан хүмүүс нилээдгүй бгаа (103.26.195.85)
    Хуулийн цоорхойг ч юмуу танил талаараа ч юмуу авлига хахуулиар ч юмуу цайрт минёралсын 49 хувмйг нэр бүхий нөхөд хувьдаа авчихжээ. Тэхээр одоо хүртэл тэр хэдэн хүн цайртаас хувьцааны ашиг хувь хувьдаа авсаар суудаг ба 51 ийг нь хятададууд бас л дээох нөхдийн туслалцаатайгаар ямар ч үнэгүй зүгээр авсан ба монголын иргэдийн баялгийг ингэж л хэдэн нөхөр хятадууд дураар эзэмшиж хувь хувьдаа баяжиж суунам зээ. Монголын шударга ёс гэж 1 иймэрхүү. Ерөнхийлөгч шинэ ёрөнхий айд нар энэ мэт олон явдлыг мэдэж бгаа гэдэгт эргэлзэхгүй бна. Арга хэмжээ авч иргэдэд хэдэн төгрөг очдог болгоосой дор
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Ордуудын луйвардаж баяжсан хүмүүс нилээдгүй бгаа (103.26.195.85)
    Хуулийн цоорхойг ч юмуу танил талаараа ч юмуу авлига хахуулиар ч юмуу цайрт минёралсын 49 хувмйг нэр бүхий нөхөд хувьдаа авчихжээ. Тэхээр одоо хүртэл тэр хэдэн хүн цайртаас хувьцааны ашиг хувь хувьдаа авсаар суудаг ба 51 ийг нь хятададууд бас л дээох нөхдийн туслалцаатайгаар ямар ч үнэгүй зүгээр авсан ба монголын иргэдийн баялгийг ингэж л хэдэн нөхөр хятадууд дураар эзэмшиж хувь хувьдаа баяжиж суунам зээ. Монголын шударга ёс гэж 1 иймэрхүү. Ерөнхийлөгч шинэ ёрөнхий айд нар энэ мэт олон явдлыг мэдэж бгаа гэдэгт эргэлзэхгүй бна. Арга хэмжээ авч иргэдэд хэдэн төгрөг очдог болгоосой дор
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    Enhbayr avchihsan geedl bsan bas gvtgeleg baisan yumuu
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (27.123.214.91)
    Durem jurmiin daguu l buh zuil bolson baina. Amjilttai l yavaa hun baina. Yundaa ingej uhaj tunhuud surug sanaa toruuldeg bainaa. Harin ch huvid ochood iluu saihan boloh ni ashgui dee.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.72)
    Урвадаг Улааны гар хөл юм биш үү
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.42.80)
    Миеэгийн мэлгэр,Алим 2-ын нэр УБ-ын газар бүрд холбогдох юм.бурхан гэсгээг.үр удмаар чинь гэсгээг.хараая та нарыг.онгод тэнгэр минь хараа
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • За ойлгомжтой (202.72.245.198)
    УЛААН ГЭЭД Л ОЙЛГОЧИХОД БОЛОХ ЮМ БАЙНА
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      yag unen Huucnin darga baisan Suhbaatar men holbootoi
      2017 оны 10 сарын 20
  • Зочин (103.57.93.150)
    Ene suvilal ectoi hyarchihsan baican. Bolj dee. Ugaasaa toriin medeld hugjinu gej bhgui. Gazar ni duusahaas umnu huvichilsan deeree. Amjilt.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.93.150)
    Оргил сувилал хувьчлагдсан нь сайн зуйл болжээ. Урьд нь засаг солигдоход л дарга нь солигдддог. Идэж уух гэсэн улайрсан юмнууд ирээд шахааны бизнес цэцэглэсэн газар байсан. Одоо л жаахан хогжих байхаа.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Soongo (103.229.122.215)
    Дуудлага худалдаа зохион байгуулаад дүрмээр нь л авсан байна шүү дээ, эсвэл өөрөө сайн дураараа зохион байгуулсан юм уу, яг дүрэм журмаар нь авахаар яах гэж ингэж атаархсан муу талаас нь бичиж байдаг байна аа, өөрийнх нь санаанд багтаад юм хийх гэж байгаа бол хийнэ л биз хэнд хамаатай юм бэ, ингэж хэл ам хийх юм байсан юм бол яах гэж дуудлага худалдаа хийсэн юм, ил тод л авсан байна шүү дээ, нууцаар өчнөөн барилга байгууламж, газраа үгүй хийчихээд юу ч дуугаараагүй байж, ёстой атаархал гэж чиний энэ бичсэн мэдээг л хэлдэг байх, Ганбат гэдэг хүнийг мэдэхгүй шүү, амжилт хүсье, эрийн хүний дотор бодол байгаа болоод л хөрөнгө хаясан биз
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 56 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 45 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 57 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 12 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 19 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 47 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК