Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлын 10 хувийг тээврийн хэрэгслийн утаа эзэлж байна

2017-10-20
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.

 

Энэ дугаар сарын 18-нд “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан хийсэн бол өчигдөр буюу 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан зохион байгууллаа. Өнөөдөр, 20-ны өдөр “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийнэ.

 

Өчигдөр болсон “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Гэр хорооллын яндангийн утаанаас гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээрээс ялгарч байгаа угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, удаан эдлэгдсэн хуучин машин байгаа нь илүү их бохирдол үүсгэхэд нөлөөлж байна.

 

2017 оны байдлаар Улаанбаатар хотод 380 мянга орчим өрх амьдардгаас 210 мянга орчим өрх инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч байгаагаас шалтгаалж муу усны цооног, бие засах газар, ил задгай хог хаягдлын хэмжээ төдий хэмжээгээр нэмэгдэж, хотын агаар, ус, хөрсний бохирдлыг ихэсгэх гол хүчин зүйл болж байна.

 

Агаар орчны бохирдолд санаа зовнидог, бууруулах чиглэлд сэтгэл зүтгэлээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүхэн салбрт тулгамдаж буй асуудал, өнөөдрийн бэрхшээл, нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид хээргжүүлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

 

Уг салбар хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт”, “Агаарын бохирдол, эрүүл мэнд”, “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт, шинжилгээ”, “Хотын экологийн систем, түүний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын РМ2.5-ийн судалгаа”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа”, “Улаанбаатар хотын тоосонцорын бохирдлыг бууруулах сайжруулсан зуухны хөтөлбөр”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Тааврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Өндөр технологи ашиглан авто машинаас ялгарах утааг бууруулах нь” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ЗТХЯ-ны газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнхнасан, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Б.Цацрал, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, холбоо мэдээллийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Ш.Амгаланбаяр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ч.Сономдагва, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн ахлах судлаач С.Лодойсамба, Нийслэлийн Тээврийн газрын дарга Х.Булгаа нарын зэрэг хүмүүс оролцож илтгэл хэлэлцүүллээ.

 

Салбар хуралдаанд оролцогчид тээврийн хэрэгслийг хийн болон цахилгаан эх үүсвэртэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх боломжгүй элэгдэлд орсон газруудыг өнгөт хавтангаар хучих, ухаалаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны янданд шүүлтүүр суулгах, гэр хорооллын өрхүүд гүн боловсруулсан нүүрс түлшиндээ хэрэглэх зэрэг аргаар агаар, орчны бохирдлыг бууруулах боломжтой хэмээж байлаа.

 

Нийтийн тээврийн хэрэгсэлд парк шинэчлэлт хийх, насжилт өндөр, утаа их хаядаг машинуудыг хэрэглээнээс гаргах, сайн чанарын шатахуун хэрэглэх, хүчилтөрөгч дутсанаас дутуу шаталт үүсдэгийг анхаарах зэргээр тээврийн хэрэгслээс үүсч байгаа агаар, орчны бохирдлыг бууруулж болно гэдгйиг судлаач, мэргэжилтнүүд хэлж байв.  

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    2 цаг 41 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    3 цаг 5 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    4 цаг 36 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    4 цаг 44 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    5 цаг 4 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    5 цаг 55 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    7 цаг 18 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    7 цаг 58 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    8 цаг 35 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    8 цаг 38 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК