зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Цаазын ялын талаар Ерөнхийлөгчийг сонсоно, би бол цаг нь болоогүй байхад халсан гэж үздэг

2017-10-20
0
ЖИРГЭХ

УИХ хоёр өдөр, хоёр шөнө хуралдаж байж Засгийн газрын сайд нарыг томиллоо. Шинэ танхим давхар дээлтэй 15 сайдтай ажиллана. Хууль зүйн сайдаар томилогдсон Ц.Нямдорж юм. Түүнтэй ярилцсаныг хүргэж байна.

 

 

 

-Сайд нар салбартаа халаа сэлгээ хийдэг. Өнөө томилогдож байгаа сайд нарын зарим нь халаа сэлгээ хийнэ гэдгээ аль хэдийнэ зарлачихаад байгаа. Таны хувьд?

 

-2012 онд ажлаа өгсөнөөс хойш яамаар ороогүй. Гэхдээ бие холдсон ч сэтгэл холдоогүй.  Би хуулийн салбарт 36 дахь ажилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн барилга байшингаа дуусгах гээд үе үеийн Хууль зүйн сайд нартай хамтарч ажиллалаа. Очоод хийх гол ажлынхаа талаар чуулган дээр хэлсэн. Хууль номын дагуу ажиллаж байгаа бол солихоо урьтал болгохгүй. Харин хууль бус үйлдэл байгаа бол засна.  Олон жил миний дор ажиллаж байсан хүмүүсээс төрийн хэрэгт янз янзын байдлаар халдаж, зарчимаасаа хазайсан тухай дуулдаж байна. Хэрвээ үнэн бол бага зэргийн хөдөлгөөн хийнэ. Гэхдээ бөөнөөр биш. Зарим нэг өөрчлөлт оруулна. Хэнийг хэзээ гэдгийг хэвлэлийнхэнээс тас нууна.

 

 

- Хуулийн салбар 2012 оноос хэр өөрчлөгдсөн бол?

 

- Сая Ц.Бямбацогт сайд болсоноосоо хойш байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хэдэн том хууль оруулж ирсэн. Би энэ хуулийн ажлын хэсгийг ахласан. Ингэхдээ өөрийн оруулах гэсэн санаагаа бүгдийг нь тусгасан. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль Захиргааны тухай хууль гэх мэт шинэ хуулиуд батлагдсан.  Хэрэгжилтийн гол согогууд нь гарч ирэх болоогүй байна. Очингуутаа ажлын хэсэг байгуулж үүнийг судална. Миний хүмүүстэй таардаггүй зарчим бий. Монголын хууль монголдоо таарах ёстой. Гадны хуулийг шууд хуулж тавих нь үр ашиггүй.

 

 


- Худалдаа хөгжлийн банк, эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?


- Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдэхээс өөр арга зам байхгүй. Энэ бол монголын зуун жилийн түүхэнд гарч байгаагүй луйвар мөнөөсөө мөн. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг. Улсаас мөнгө гаргуулж, цөөхөн хэдэн бүлэг гартаа оруулсан нь үнэн. Тиймээс энэ илт шударга бус явдлыг зогсооно. Хүчин мөхөсдөж магадгүй. Шүүх, прокурорт хамгаалалтаа тавьсан ч  байж болзошгүй. Үүнийг би мэдэхийн дээдээр мэдэж байгаа болохоор энэ асуудлаар УИХ болон ард түмэндээ тайлагнана. Хүч хүрдэггүй юм бол шалтгааныг нь бас хэлнэ.

 

 

С.Зоригийн хэргийн захиалагчийг зарла гэдгийг хуулийн байгууллагаас хатуу шаардана

 


- С.Зориг агсаны хэрэгт шүүхээр шийтгэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн нь тэднийг хэлмэгдсэн гэж үзэж буй. Та ч үүнийг үгүйсгэдэггүй?


- Одоо мөрдөгдөж байгаа хуулиар нууцийн зэрэглэлд байгаа асуудлыг Засгийн газар УИХ-д оруулж ирж шийдүүлдэг номтой. Яг энэ зарчмаар ажиллана. Захиалагчаа зарла гэдгийг хуулийн байгууллагаас хатуу шаардана. Хугацаа тогтоож өгнө. Уг нь номоороо бол захиалагчаа эхлэж олчихоод дараа нь дараагийн асуудлаа шийддэг. Гэтэл үүнийг эсрэгээр нь хийсэн. Захиалагч нь байхгүй мөртлөө тэдгээр хүмүүсийг захиалгаар хүн хөнөөсөн гэж шийтгэсэн. Энэ бол бүх буруу юмны эхлэл юм. Энэ бол цорын ганц амьд гэрчтэй хэрэг. Гэтэл тэр гэрчийг нь бүтэн жил хорьсоныхоо дараа гэрч ч биш хохирогч ч биш болгосон. Дараа тэр хүний үгээр зурсан гар зургийг үндэслэл болгож, таниулж хэсэг хүмүүсийг шийтгэсэн. Бүх ажиллагааг нууцаар хийсэн. Ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй. Энэ бол хүний амины хэрэг. Баримтаа гаргаж ирээд ийм учраас ингэж шийтгэлээ гэж ярьсан бол би ингэж ярихгүй.  Гэтэл үүнийгээ одоо хүртэл нуучихаад, 25 жил хав дарах асуудал үүсээд байгаа болохоор би ингэж хурцатгаж яриад байгаа юм.

 


- 60 тэрбумын асуудлыг яах вэ?


- Тэр хоёр хүний 90 минутын яриа бол эвлүүлэг биш. Өөрсдийнх нь хоолой мөн. Сүүлд өөрсдөө ярьсанаа олны өмнө хүлээсэн шүү дээ. Харин энэ яриа хэрэгжсэн үү үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгаад зарлах ёстой.  Одоогоор 1400 орчим хүнийг байцаагаад энэ яриа хэрэгжээгүй гэсэн дүгнэлтэд хүрээд хэргийг хаачихаад байгаа юм билээ.  Ганцхан л нь үнэн гэж бий. Хэрвээ энэ хэрэгт цагдаагийн байгууллагын хүчийг дайчлах шаардлага гарвал асуудлыг нь шийдэж өгнө. Энэ асуудлын эцсийн үнэнийг ард түмэндээ хэлнэ. Хариуцлага бол янз янзын төрөлтэй байдаг. Би улс төрийн хариуцлагын асуудлыг нам дээр ярьсан. Тэр дагуу НИТХ-ын дарга чөлөөлөгдсөн. 

 

 

Гурван цагийн хэлхээг холбож хууль  бичдэг юм

 


- Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболд бас улс төрийн хариуцлага хүлээж огцрох ёстой юу?

 

- Тэрийг би мэдэхгүй. УИХ-ын дарга хуулиараа өөрөө саналаараа өргөдлөө өгнө эсвэл ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргавал албан тушаалаас нь огцруулдаг.

 

- Таниас ард түмэн олон зүйл хүлээж байгаа. 60 тэрбумын, С.Зориг, Эрдэнэтийн хэрэг гээд л. Магадгүй чадахгүй байх вий гэсэн айдас байна уу?


- Би бол эдгээр хэргүүдийг илрүүлнэ гэж яриагүй хүн шүү. Энэ хүмүүсийг зөв шийтгэж үү гэдэгт л анхаарна. Үнэхээр захиалгаар хүн алсан юм бол захиалагчаа зарла гэж байгаа юм. Өөрсдөө захиалагч байгаа гэдгээ мэдэгдчихээд байгаа биздээ тэр хуулийнхан чинь.

 


- Салбарт хийгдэж байгаа шинэчлэл тухайн сайдынхаа нэрээр овоглогдоод явчихдаг. Тэгэхээр таны үед бодлого ямар байх вэ?


- Сая батлагдсан Эрүүгийн хууль хуучнаасаа зөөлөн гээд яриад байгаа.  Миний өөрийн хуульчийн байр суурь бол 2002 оны Эрүүгийн хууль одоо хүртэл хэвээрээ байгаа. Жишээ нь 2002 оны Эрүүгийн  хуульд цаазаар авах ялыг үлдээсэн байдаг.  Шинэ Ерөнхийлөгч цаазаар авах ялыг халсан нь буруу байна гээд ажлын хэсэг байгуулчихлаа. 2002 оны Эрүүгийн хуулийг хэдий би бичсэн ч Монголын төр баталсан хууль юм. Аливаа улсын Эрүүгийн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтносон байдлыг хамгаалдаг сүүлчийн галт тэрэг байдаг. Тиймдээ ч өнгөрсөн болоод одоо, ирээдүйг тооцсон байх ёстой. Гурван цагийн хэлхээг холбож хууль  бичдэг юм. Хүчингийн хэрэг гэхэд л энэ хуулиар хатуу ялтай байлаа. Гэтэл одоо болохоо байлаа гээд л шуугиад эхэлж байгаа биздээ. Гэхдээ нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлээд үзье. Болохгүй бол засъя гэсэн байр суурьтай байна.

 

Би цаазын ялыг халж болно, гэхдээ цаг нь болоогүй байхад халсан гэж үздэг хүн

 


- Таны бодлоор цаазын ялыг сэргээх нь зөв үү?


- Ерөнхийлөгч юу хэлэхийг л харна даа. Тэр ажлын хэсгийхэн юу ярихыг сонсоно. Цаазын ял гэдэг чинь явдалтай эд.  Сүүлдээ олон хэрэг хүлээдэг хүмүүс гарч ирлээ. С.Зоригийн амийг хөнөөсөн хэмээн хэрэг хүлээгээд байгаа хүмүүсийн нэг нь бараг 10 гаруй хүн амины хэргийг хуурамчаар хүлээчихсэн. Арав гаруй гээд боддоо. Дандаа худлаа байсан. Архангайд гурван хүний амь хөнөөсөн гээд л баахан явдал чирэгдэл болсон. Дараа нь Эрдэнэтэд нэг хүн хөнөөсөн гэсэн. Тэр нь бас л худлаа болсон. Гэтэл гэртэйгээ шатаж нас барсан дөрвөн хүний амийг хөнөөсөн гээд л бараг баримтгүй шахуу шийтгээд хаячихсан. Үүний цаана юу харагдаж байна гэхээр хүнд ял байхгүй болчихоор хүн нар салхинд гарахын тулд юу ч хийхээс буцдаггүй юм байна. Тийм сэтгэлзүйтэй хүн байдаг л байхгүй юу. Гурав хоног наранд гарч, цадтал хоол идэхийн тулд тэртээ тэргүй ял нэмэгдэхгүйгээс хойш хэдэн ч хэрэг хүлээсэн яадаг юм гэх шийдчихсэн байдалд орчихсон хүн байдаг л байхгүй юу. Тиймээс ийм аюул яваад байх вий дээ гэсэн хар төрөөд байгаа юм. Нөгөө талаас эрүүгийн нөхцөл байдал хүнд байна шүү дээ. Гурав, дөрвөөр нь хүйс тэмтэрчихээд байж л байна шүү дээ. Би цаазын ялыг халж болно, гэхдээ цаг нь болоогүй байхад халсан гэж үздэг хүн.  Гэхдээ Эрүүгийн хуульд ял хөнгөрсөн бол дээр нь нэмж болохгүй гэсэн зарчим бий. Энэ зарчмыг бас хүмүүс яриад л эхэлнэ шүү дээ. Энэ мэт зовлонтой байдалд орчихоод байгаа юм л даа.

 


- Тэгэхээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэсэн үг үү?

 


- Би цөөхөнд байхдаа бослого гаргаж, Эрүүгийн хуулийг баахан эсэргүүцэж байсныг санаж байгаа байх. Үүний цаана ирээдүйг харсан юм л байсан юм. Одоо бол хэцүү. Гэхдээ бүр арга ядсан үед сэргээх тохиолдолд байна л даа.  

 


- Та ер нь Ерөнхийлөгчтэй хэр гар нийлж ажиллана гэж бодож байна вэ. Хууль, шүүхийн  шинэчлэл гэхээр яах аргагүй Ерөнхийлөгчтэй холбогдож таарна?


Би ажлаа аваад Ерөнхийлөгч дээр орж бүх зовлонгоо ярина. Жишээ нь Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй холбогдуулж сүүлийн 7,8 жил би нэг л юмыг яриад байгаа шүү дээ. Хүлээж авах, шийдвэр гаргах нь эсэх нь Ерөнхийдөгчийн мэдэх асуудал.

 

 

Энэ бол Х.Баттулга, Ц.Нямдорж нарын харьцааны асуудал биш


 

- Та хоёрын хоорондын харилцаа тийм ч таатай биш шүү дээ. Зөрөлддөг хүмүүс?


- Адармаатай л даа. Гэхдээ ард түмнийхээ сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Урд өмнөхөө мартаад Төрийн тэргүүнийхээ суудалд зөв суугаад хууль хяналтын байгууллагуудын ялзралыг арилгах арга хэмжээ авах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ бол монголын эрх ашиг болохоос Х.Баттулга, Ц.Нямдорж нарын харьцааны асуудал биш. Монголын эрх ашигт зөв сайнаар нөлөөлж байвал хэнтэй ч хамтарч ажиллахад би бэлэн. Би хэдийгээр АН-ынхантай асар зөрөлддөг ч гэсэн улсын эрх ашиг яригдаж байгаа үед хэнтэй ч хамаагүй ярилцаад  ойлголцчихдог. Х.Тэмүүжинд би ажлаа өгч байхдаа бүх зовлонгоо яриад л явж байсан. Дараа нь Х.Тэмүүжинг хүнд байдалд ороход болохгүй бүтэхгүй байгаа хүмүүсийг өрөөндөө дуудаж байгаад та нарын асуудал биш, төрийн асуудал гээд ойлголцоод явж байсан үеүд бий шүү.  Зөв юмны төлөө хэнтэй ч хамтарч ажиллана. Харин буруу юм хийвэл хэнтэй нь ч дайнд хамт явахгүй.

 


- Нам дагасан эдийн засгийн бүлэглэлүүдтэй та яаж тэмцэх вэ?


- Би энэ талаар ерөнхий санаагаа хэлсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд орон шорон гэхгүй.  Эхлээд өөрсдөө болих хэрэгтэй. Эхний ээлжинд энх тайванаар ярина.  Тэгээд шийдэгдэхгүй бол хуулиа харж хөдөлнө.

 


- Таныг хуулийн аргаар хүчирхийлэл үйлдэх гээд байна уу гэх шүүмжлэлийг сөрөг хүчний зүгээс өгч байсан?

 


- Хулгай хийчихээд тэрэнд нь хариуцлага тооцох гэхээр хүчирхийллээ гэж шүүмжилж байгаа бол буянаараа болог. Хулгайч бол байх ёстой газраа байх ёстой. Үүний тулд чинь шүүх цагдаа, төр гэдэг юм байгаа биздээ. Төр гэдэг чинь ядарсаныг тэтгэж, даварсаныг дардаг механизм шүү дээ. Би ганцхан зүйл хэлье. Надад нэмж өчнөөн нэр хаяг зүүх байх. Би тэрийг чинь зүүгээд сурчихсан. Би өвөрмонголын бөхүүдийн хадаг шиг чимэг зүүлттэй хүн шүү дээ. Хуулийн байгууддага хувийн болоод бүлэглэлийн ашиг сонирхолоор хүн айлгадгийг болиулна. Сүүлийн үед ийм явдал илт газар авч байна. Өнөөдөр хэн нэгэн хүний суудал асуудал яригдаад эхэлмэгц шууд хэвлэлийн бага хурал зарлаж байна шүүдээ. Ингэж хууль хүчний байгууллага улс төрчдийн гар хөл болж, хуульд биш төрд шургалсан этгээдүүдэд үнэнч байж мөрдөсөө, цолоо нэмж, албан тушаал ахидаг явдлыг таслан зогсооно гэдгийг хэлье.

 

 

 Одоо ч гэсэн намайг мөрдсөөр байгаа


 

-Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа гүйцэтгэх ажиллагаанд өртөж байсан. Магадгүй таныг тагнаж чагнахгүй гэсэн баталгаа байхгүй?


Би Х.Тэмүүжинд хэлээд явж байсан хүн шүү дээ. Хууль зүйн сайд хүн хоногийн 24 цагт гүйцэтгэх ажиллагаанд өртдөг, хянуулаад явж байдаг юм аа гэж. Одоо ч гэсэн намайг мөрдсөөр байгаа. Гэхдээ би энэ гүйцэтгэх ажиллагаанд чинь амьдраад сурчихсан хүн. Байнгын хяналтанд амьдардаг хүн. Өнгөрсөн жил гэхэд л Эрдэнэтийн асуудал ярьснаас хойш намайг тувтан тойрсон шүү дээ. Би тойрч явж байсан хүмүүсийг Ерөнхий сайд дээр оруулаад улаан нүүрээр нь тулгуулж, над дээр ажиллаж байна гэдгийг нь хэлж л байсан. Энэ бол шинэ юм биш. Би чинь тагнуулах, хойноосоо нэр хоч зүүх, дагуул тавиулах явдлыг чинь тоодоггүй юм.

 

- Үүнийг зохицуулах боломжгүй юу?


- Зохицуулж болно. Дарга нар ашиглахаа больчихвол өөрсдөө больчихно. Би цагдаагийнханд ганцхан зүйл хэлнэ. Улс төрийн зорилгоор гүйцэтгэх ажиллагаа явуулаад үзээрэй. Мөрдөс, албан тушаал, ажил чинь ч байхгүй болно шүү гэж. Манай ТЕГ гадаад тагнуул, сөрөг тагнуул гэж хоёрхон л ажил хийдэг газар, одоогийн мөрдөж байгаа хуулиар. Тэрнээс улс төрийн тагнуул хийдэг газар биш юм. 

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (82)

  • Зочин (103.14.36.18)
    Цаазын ялыг сэргээлээ гээд гэмт хэрэг буурна гэж үзэхгүй байна. Одоо мөрдөж буй хуулийн заалтууд нь шоронд хорьж цагдахаас өөр хариуцлага хүлээлгэдэггүй. Залилан хулгай дээрэм хийсэн хүмүүсээр нийгмийн хэрэгцээтэй хөдөлмөр хийлгэх, хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг олны өмнө жигшээх, давтан хулгай дээрэм хийсэн хүмүүсийн нүүрэнд нь ил тэмдэг, шивээс хийх зэрэг шийтгэл хүлээлгэх нь зүйтэй.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.179.221)
    цаазаар авах ялыг монголд халах цаг үе нь болоогүй. Хариулт Монгол бол Америк биш, швед биш, Герман биш, Норвеги биш. Энэ бол Элбэгдоржийн тойрон хүрээлэгч нарАНУ ЯПОН Европд сургууль төгссөн мундаг доктор проффесор гэхдээ тэд хэзээ ч Монголд тэр дундаа гэмт хэрэгтэй ойр газар амьдарч үзээгүй буюу зүгээр уран догодогчид-ын балгаар монголын Шүүх засаглалыг шороотой самарсны үр дүнгийн илрэл. Үүний хамгийн ард түмний сайн мэддэг жишээ нь Ямар сайндаа л улсын дээд шүүхийн шүүгчийг Захирагаа хяналтын шүүхийн тэргүүн Батсуурь 8 жил ч ажиллагаагүй хүнээр томилох вэ? дээ. энэ одоо тэгээд нөгөө шударга л байцгаая даа юу?
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Дөлгөөн (192.3.76.77)
    Энэ хужаагийн шээс Монголыг самарч дуусаагүй юу... Шахаа хийх гэж өөрөө Зоригийн хэргийг бараг захиалсан байгаа даа. Үнэн.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Агар (104.168.113.198)
    Нямдорж шахаа хийж ханахгүй, шуналтай хүн юм даа.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Алтансарнай (104.168.114.85)
    Зоригийн хэрэг одоо болтол илрэхгүй байсаар байгаа нь Нямдоржтой л холбоотой болж таарав. Өөрөө илрүүлээгүй юм байж одоо илрэхэд нь олон долоо юм ярьж нтр.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Алтансарнай (104.168.92.161)
    Алдаатай хууль баталчихаад тэрний үр дүнд иргэд хохирч байх хамаагүй гэжаахчулээ. Энэ хүн хууль сахиулахгүй ээ, өөрөө Эрдэнэт рүү шахаа хийсэн хүн сайд болчихоод шахаагаа хийж л таараа.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • Дулаанжаргал (23.95.49.152)
    Ёстой зөнөчихөж ээ, одоо тэр бэлдэж байгаа дараачийн үедээ орон зайгаа тавьж өгмөөр. Энэ хүний худал ярьж, өөрөөрөө өвчлөхийг нь харсаар залхлаа.
    2017 оны 10 сарын 26 | Хариулах
  • зочин (202.179.24.168)
    Яачих бол гэж айж байгаа юмнууд их л байна даа .Амжилт.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.164.192)
    Ajild ni amjilt husey
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • surenhorol ulziibayar (202.70.46.207)
    Та ч эр хүн шиг юмаа
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Эрэн сурвалжлах сэтгүүлч А. (65.19.167.130)
    зориг алуулахын өмнө Баяр уулзаад тохироонд хүрсэнгүй тул түүний ал гэдэг командыг өгсөн. энэ хэргийн хуулийн хамгаалалтыг нямдоржид хариуцуулж хуулийн сайдаар томилсон. хэргийг илрүүлэхгүй байх нөхцлийг Мөрөн биелүүлсэн. энэ хэргийн шалтгаан нь 1998 оны хаврын улс төрийн байдал, ялангуяа эрдэнэт үйлдвэрийн асуудал байсан. Үеийн үед алдаж болохгүй мөнгө шүү дээ. 2004 онд Нямдорж эрдэнэт үйлдвэрт 18 тэрбумын гэрээ хийсэн байдаг. энэ баримтыг гаргаж тавьсан сэтгүүлч нас барсан.
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Воааав ямар мундаг мэдээлэлтэй гайхалл вэ энэ чинь хаха
      2017 оны 10 сарын 23
  • Зочин (122.201.24.86)
    huulin heregjilt uneheer guuli bgaa shu.Tsaazin yal heregtei.huni erh hamgaalalt bgaa ch gesen hereg uildel ni todorhoi.notlohbarimt ni hangagdsan yaltnuudig horij hoolni sab.ediin zasgin garz bolgon tejeej yah yum be.shuud tsaazlaya.niigmee tsebershuulie.Hyatdin huuli shig.gar.huruug ni tasddag bh heregtei.shorond zasrana gej bh uu
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (51.15.134.120)
    ЮУ Ч ЯРЬСАН ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЯРЬЖ БАЙНА. ГЭМТ ХҮН ГЭЛБЭЛЗЭНЭ ГЭЖ. ӨӨРӨӨ ЗАХИАЛАГЧ НАРЫН НЭГ БИШ БАЙГАА
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.10.23.111)
    Цагдаагийн том дарга нар бол болох бүтэхгүй ажилд гар дүрдэг хүмүүс байдаг Ажилаа шудраг хийж яваа цагдаа дарагын хамгаалалтанд байлаг ба дарагын архи зардаг дэргүүр баарнаас болож ажилаа хийж байгаад даргад зэмлүүлнэ Цагдаагийн хурандаа эрх мэдэлтэн нарын хууль бус үүлдэлийг зогсоох хэрэгтэй
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    saidad amjilt xvsej bn manaixan
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    saidad amjilt xvsej bn manaixan
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    xvrelsvxiin zasgiin gazart ajiliin amjilt xvsie
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    xvrelsvxiin zasgiin gazart ajiliin amjilt xvsie
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • MGL (202.131.245.226)
    Монгол Улс цаазаар авах ялыг Үндсэн хуулиар баталгаажуулсан улс. Үндсэн хууль зөрчсөн хуулийн заалт, үйлдэл хүчингүй. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд зааснаар .... Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно. Цэцэд үүнийг өгөөд үзвэл..
    2017 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.43.112)
    Манайх шиг оронд нялх урсийг хучирхийлэгч нарт цаазын ял яалтгуй байх хэрэгтэй .Тийм хуний оронцогуудыг шоронд хэвтуулж тесвийн херенгеер тарвалзуулна гэдэг тэсвэрлэшгуй зуйл .Оюунгэрэл мэтийн авгайчуулд элэг эмтрэн зуйл гэж бодогдохгуй байгаа учраас л цаазын ялыг эсэргууцэж байгаа бололтой
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (78.250.206.174)
    avilgiin heregt tsaaz ugdug boloo
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • hi hi (182.160.1.206)
    En hyn hydal jyjigleed argaa olson gej boddog uur.hyn tabisam bol zygeer bsiin hydal zorig. Zorigin hereg gee l yarij bn tag bolno doo, umhii,durbud
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (195.145.29.66)
    Наад хулгайч Хурцыгаа шоронд нь эхлээд явуулдаа
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (195.145.29.66)
    Наад хулгайч Хурцыгаа шоронд нь эхлээд явуулдаа
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.89)
    cini yunaas ni aigaad bga yum gemt xvn gelbelzene gej mongol yg baidag cni xyjaa yum cne yaj medexebdee xar malaa
    2017 оны 10 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.94)
    Хуульч гээд л томрох юм.хуульч хулгайч зөндөөл бий.зүрх сэтгэл зөв хүн жинхэнэ хуульч мөн.шийдвэр гаргахад хуулийн эмхэтгэл хажууд байхад болоо юмбишүү.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.219.181)
    xujaa nar naahs xarj mongoloor uarij tsaahs xarj xujaagaar uarij kiriliig mahs sain mongolcnuudaas ilyy ezmhsen hsyy ene sohsialaar uanz byreer kirleer esergyytsej bicinj bga xymyys bygd xujaa nar hsyy xaitadiin tagnuul mongol ylsad yyrlesen bga hsyy uag ynendee urd zygryygee xarj baidag hsyy anxaaraldaa abcn bai gaarai xymyysee xujaa mongol ualgaxad xetsyy bolson hsyy gadaad yzemjeeree ualgaraxgyi dotood setgeleereel mongol xvn ualgarna hsyy xvnii dotriig sain uxaj xarj bai
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Irgen (202.9.43.139)
    Zarim darga nar ni hiih ajilgvi bdag blood oorsdiin ajilchdaara oroldood suuj bdag gsen bolj ogwol ooriinxoo dor ajilluulaxgvu oor gazar Luu yawuulchich gd ix Zawtai darga l tegj ajilchdaa oroldono do UMBaitsaax
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Lam (66.181.188.118)
    Temuujin imraa apparat evdej emneleg nuraasan ter bumaar ulsiig hohirooson odoo hen haritsah ve
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.185.65)
    Зөв ш дээ.зөв зөв.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (49.0.219.181)
    za cni bolio ocnoon jil l naimkag mongoloo gsn setgeltei xvmyysiig araas ni hsurgasaar bgaad cni mongoliig ezleed bga uym bihsyy muu xujaa mini
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Баасан (150.129.143.37)
    Энэ зөнөг өвгөн ийм л юм ярих биз Хүрэлсүх энэ зөнөгөөс юу хараад хэрэггүй
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • ireedui (93.219.159.55)
    ene huniig ard tumenteigee uldeh ni uu, manan bulegleltei hamtrah nuu gedegiig harah l uldlee
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.8.1.196)
    Ер нь хүн амины хэрэг хийсэн болон их бага нь хамаагүй мөнгө л идсэн бол хуулийн асар хүнд шийтгэл оногдуулдаг болгож хуулиа өөрчилбол болдоггүй юм уу? Хүн амины хэрэг санаатай үүлдсэн гэж үзвэл цаазлах биш харин насаар нь ясыг нь цайтал ажил хийлгэж болно биз дээ.Гэхдээ маш хатуу хяналтан дор.Албан тушаалаа ашиглаж мөнгө идсэн бол их бага нь хамаагүй чанга дэглэмтэй хориход хэзээ нэгэн цагт уучлал үзүүлэхгүйгээр доод тал нь 15 жил ахиухан сөнгө идсэн бол 30-40 жил гэх мэт хуулиндаа суулгаж өгвөл болно биз дээ.ТЭГВЭЛ МӨНГӨ ЗАВШИХ ЯВДАЛ ЭРС БАГАСАНА ДАА.
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (104.8.1.196)
    Нямдорж яг мэргэжлээрээ маш сайн ажиллаж чадах хүн.Энэ ярьж байгаа зүйлийг нь сайн тунгааж ойлгох юм бол маш зөв,яг мэргэжлийн үүднээс эрүүл саруул ухаанаар тайлбарлаж байна.ХҮМҮҮС анзаарч байгаа байх.АН,МАН гэхгүй яг шударга ажиллаж хэрэг хийсэн л бол адилхан шийтгэж чадвал олон түмэн бид мэдээж дэмжинэ.Амжилт хүсье
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Дэмжиж байна.Гэхдээ хууль мэднэ гээд битгий томроорой.хуулийн зүйл заалт мэдэхгүй ямар ч хүнд хуулиас илүү зөв буруугийн дэнс байдаг л юмдаа
      2017 оны 10 сарын 21
  • Зочин (104.8.1.196)
    Нямдорж яг мэргэжлийн тал дээрээ
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
    • Зочин
      сайн ажиллаж чадна
      2017 оны 10 сарын 21
  • Зочин (104.8.1.196)
    Нямдорж яг мэргэжлийн тал дээрээ
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.177.211)
    OK
    2017 оны 10 сарын 21 | Хариулах
  • Зочин (166.216.165.94)
    Amjilt husie.Shudraga bus zuil ene ulsd olon baigaa,tuuniigl sain zasaj zalruulah heregtei.Zorigiin hereg deer anhaarlaa handuulj unen moniig oloh ni chuhal shuu !!!
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • ЦАГДААГИИН АР ГЭР (202.9.42.223)
    САНАЛ НЭГ БАЙНА ШҮҮ .ЦАГДААГ ЦАГ НАРТАЙ БОЛГООРОЙ.ХҮҮХДҮҮД ЭЦГЭЭ МАРТААД БАЙНА.ГЭР БҮЛТЭЙ Ч ЮМ ШИГ ,ӨРХ ТОЛГОЙЛСОН Ч ЮМ ШИГ БАЙНА ШҮҮ САЙД МИНЬ !МИНИИ ХҮҮ ЖИРИИН ЦАГДАА ЮМ БЭРИИГ ХЭЗЭЭ ХҮҮГ МИНЬ ХАЯАД ЯВЧИХ ВИИ ГЭХЭЭС АЙЖ ЮМ .БАЯР ЁСЛОЛООР Ч БАЙХГҮЙ ХҮҮХЭД НЬ ТӨРӨХӨД Ч БАЙХГҮЙ .ДАРГА НАР НЬ ЛҮНДЭН БУУЛГААЛ БАЙХААС АМЬДРАЛД ТУС БОЛОХООСОО ДАРАА БАЙНА ШҮҮ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.219.19)
    taniig tagnax cnagnax xujaagiin tagnuul mongoloor dyyren bga hsyy yyniig sain medej bga gej bodoj bna
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.219.19)
    mongol odoo l 1 gemt xereg bagasax baixdaa niamdorj saidaa gemt xereg xiij bga xulgaicnuudiig hsyyren hsanagaar tseberlej ex ornoo abraarai ai naad xujaa naraas xujaa nar mongold ix yyrlesen bga hsyy tsaahs xarj xujaagaar uarij naahs xarj mongoloor mahs tseberxen uaridag bolson xvn xaraxad bol mongol gej xelexeer mongol xeliig mahs sain ezemhsen bnalee dee kirileer byr mongolcnuudaas ilyy bicnij uardag bolson bna lee hsyy xen cn xarsan mongol gej anduuraxaar gexdee tsaad sanaa ni bol urd zygryygee baidag hsyy
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.219.19)
    ene muulaad bga xymyys gyy monix aij baigaa uym bna daa hsudarga xvn hsdee aij bga xymyys mongoloos zail ter xujaaruugaa zail naad xvn cnie mongol xvn ucnraas xujaa ta naraar zaalgaxgyi bitii xutsatsagga
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (49.0.219.19)
    xarin ubsiinxan dotroo zangaragtai xuulcn xvn hsyy ubsiix gexeer zaabal muu baix albagyi xujaa l bihs bol boloo bizdee uyn olon uym uardagiim xaricn xuuliin salbariig sain udirdaj cnaddag xvn baisan baix cn bolno niamdorj saiddaa amjilt xysie ene hsurgaad bgaa xymyys dandaa xujaa nar hsyy mongolcnuud bol demjij bga hsyy
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • УВС ХҮН (5.254.65.105)
    увсынхан нь үздэггүй энэ өвгөн ингээд ахин дахин сонгогдоод байгааг ойлгохгүй юм. Нутгаасаа гарахаа болиод л тойргоо солиод давхиад багйаа биздэ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Ариун (172.245.73.144)
    Ёстой зөнөчихөж ээ, одоо тэр бэлдэж байгаа дараачийн үедээ орон зайгаа тавьж өгмөөр. Энэ хүний худал ярьж, өөрөөрөө өвчлөхийг нь харсаар залхлаа.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (185.182.81.26)
    manaid enenees deer huulich alga uu. neg l har devtertei ovgon shantaachilsaar bgad orood irehiin
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.10.197.198)
    энэ хүнээс хэл ам, хов живээс илүү юм гархаасаа нэгэнт өнгөрсөн байха
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Enkhbold (192.227.150.64)
    Алдаатай хууль баталчихаад тэрний үр дүнд иргэд хохирч байх хамаагүй гэжаахчулээ. Энэ хүн хууль сахиулахгүй ээ, өөрөө Эрдэнэт рүү шахаа хийсэн хүн сайд болчихоод шахаагаа хийж л таараа.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.254.65.185)
    ene togtsog yu hiisen yu hiideg gej ingeed said darga hiigeed bdin. nasaaraa l darga hiisen deerdsen yum alga
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (5.254.65.185)
    засс энэ авилгалч өвгөнөөр л дутаж гэнэ. ичих булчирхайтай бол ажлаа өгөх хэрэгтэй
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (185.182.81.11)
    Xujaa axan duusee ilchilj muu nerneesee salaach, chadaxgui l dee
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.113.245)
    ene zonog ovgon odoo zaluusdaa zaigaa tavij ogoh heregtei shd
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • zochin (202.70.46.221)
    .
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Хүсэлт (103.26.195.85)
    Томоохон ордууд яаж яваад хятадуудын голдуу гарт оросн ингэж ороход хэн хүнүүс тус дэм болсныг нарийн судлаад үнэн мөн ийг нь олж унасан шударга ёсыг эргээж тогтоож өгнө үү сайдаа танай засгийн газраас иргэд үүнийг л хүлээж бна. тэр ордууд яахаараа монголчуудад хумсын чинээ ч хамаагүй ба хятадуудын канадуудынх болсныг үнэнээр нь иргэдэд мэдээлнэ үү
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.206.195.166)
    Ёстой л нэг ясны прокурор доо Нямдорж та. Алтанхуяг гэж Ерөнхйи прокурор байсан этгээд Нямдоржийн мөн чанараас өчүүхэн ч гэсэг сураагүй л байгаа юмдаа. Цэргийн прокурорт хамт байх даа
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.217)
    Hun alsan n unen bol adilhan l shiitgeh heregtei
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.26.195.39)
    Цаазлах ялын тухайд логикийн нэг хөөрхөн шоглоом байдаг Хүн алсан хүнийг Төр нь алахыг цаазлах ял гэнэ. Тэгвэл энэ логикоор бол хүчингийн хэрэг үйлдсэн хүнийг Төр нь бас хүчиндэх ёстой. Гал түймэр тавьсан хүний эд хөрөнгийг Төр нь бас шатааж устгах ёстой гэсэн логикийн гаргалгаа байдаг!!! Шог байгаа биз???
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.178.44)
    Цаазын ял байх нь зөв шүү. хүн хохироочихоод гарын үсгээ би эмчилгээний зардал өгнө битгий хоруиулаач гэж уйлан гуншиж гарын үсгээ зурчихаад өршөөлийн хууль гараад ирэхлээр ор сураггүй алга болдог залууг яах вэ? Хуулийн завхарлыг гэмт хэрэгтэн ашиглаад байна сайдаа анхааралдаа аваарай.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
     “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнх
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
     “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнх
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (112.72.11.111)
     “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнх
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • харамсалтай (122.201.22.238)
    Монголын хуулийн ажилтан нар шударга бус талаараа гайхагдаж байгаа одоо үед цаазын ялыг зөвшөөрвөл гэмгүй иргэд цаазлуулах боломжтой болно доо. Энд ямар ч хууль нөлөөлж чадахгүй дээ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.228.131.113)
    Нямдорж, Лүндээжанцан гишүүн нарт хандаж дараах санал хүсэлтийг танилцуулж байна. Хүлээн авна уу. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 36 дугаар байр гэж 12 давхар бор шар өнгөтэй байшин байдаг. Төвийн дулаантай холбогдох гэж тус байранд амьдардаг хэдэн багш авгайчууд нэлээд хөөцөлдсөн. Ажил овоо бүтэж 40 орчим метр газарт дулааны шугамын холболт хийж эхлэхэд замын цагдаа ирээд зогсоож байна. 2 иргэний газрыг нийслэлийн удирдлагаас холбогдох төлбөр тооцоо хийж дулааны шугамыг хийхээр шийдвэрлэсэн. Гэтэл уг газрыг дахиад нэг иргэн авчихсан дахиад тэр газар дээр дулааны ажил хийвэл мөнгө төл гээд сууж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энд анхаарал хандуулж шийдвэрлэж өгнө үү. Та холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Оршин суугч (43.228.131.113)
    Нямдорж, Лүндээжанцан гишүүн нарт хандаж дараах санал хүсэлтийг танилцуулж байна. Хүлээн авна уу. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 36 дугаар байр гэж 12 давхар бор шар өнгөтэй байшин байдаг. Төвийн дулаантай холбогдох гэж тус байранд амьдардаг хэдэн багш авгайчууд нэлээд хөөцөлдсөн. Ажил овоо бүтэж 40 орчим метр газарт дулааны шугамын холболт хийж эхлэхэд замын цагдаа ирээд зогсоож байна. 2 иргэний газрыг нийслэлийн удирдлагаас холбогдох төлбөр тооцоо хийж дулааны шугамыг хийхээр шийдвэрлэсэн. Гэтэл уг газрыг дахиад нэг иргэн авчихсан дахиад тэр газар дээр дулааны ажил хийвэл мөнгө төл гээд сууж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энд анхаарал хандуулж шийдвэрлэж өгнө үү. Та холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Оршин суугч (43.228.131.113)
    Нямдорж, Лүндээжанцан гишүүн нарт хандаж дараах санал хүсэлтийг танилцуулж байна. Хүлээн авна уу. Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 36 дугаар байр гэж 12 давхар бор шар өнгөтэй байшин байдаг. Төвийн дулаантай холбогдох гэж тус байранд амьдардаг хэдэн багш авгайчууд нэлээд хөөцөлдсөн. Ажил овоо бүтэж 40 орчим метр газарт дулааны шугамын холболт хийж эхлэхэд замын цагдаа ирээд зогсоож байна. 2 иргэний газрыг нийслэлийн удирдлагаас холбогдох төлбөр тооцоо хийж дулааны шугамыг хийхээр шийдвэрлэсэн. Гэтэл уг газрыг дахиад нэг иргэн авчихсан дахиад тэр газар дээр дулааны ажил хийвэл мөнгө төл гээд сууж байна. Энэ юу гэсэн үг вэ. Энд анхаарал хандуулж шийдвэрлэж өгнө үү. Та холбогдох албан тушаалтанд үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлэх арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.118.254)
    нийгэмээ ийм болгочихоод цазаална гэвэл төрийн эмгэнэл
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (2.216.57.45)
    Нямдорж нөгөө сурсан зангаараа долигнож далдагнаж эхэллээ. Тухайн үедээ элбэгдоржийг дэмжээд л чухам зөв гээд байсан. Сэжиг хүрмээр үмхий үрчгэр хар чинь
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • ИРГЭН (202.9.42.22)
    МОНГОЛ УЛСЫГ НЭГ , ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ГЭДГИЙГ ХАРУУЛААД ӨГӨӨЧ , АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • ИРГЭН (202.9.42.22)
    МОНГОЛ УЛСЫГ НЭГ , ХУУЛЬ ДҮРЭМТЭЙ ТӨР ЗАСАГТАЙ УЛС ГЭДГИЙГ ХАРУУЛААД ӨГӨӨЧ , АРД ТҮМЭН ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • НЭРГҮЙ (139.5.218.194)
    Цаазын ял байх ёстой,ганц ч хэрэг бүртгэж мөрдөж,гэмт хэргийн газар нэг ч удаа очиж үзээгүй,хохирогчын эд материал,амь нас сэтгэл санаа эрүүл мэндийн тэр их хохирол сэтгэлийн дарамтыг нүдээрэнэ харж чихээрээ сонсоогүй,зөвхөн нэр төр бодож,их мэдэгчийн дүрд эрх мэдлээ ашиглан тоголсон хүмсийн бодлогогүй үйлдлийн хар гайг жирийн иргэд амсаж байгааг бодож тунгаан цаазын ялыг сэргээх хэрэгтэй,харин гүйцэтгэх ажиллагаанд хугацаа тогтоож магадлах боломж олгож болох юм.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.18.49)
    Цаазлах ял, бvх насаар нь гянданд хорих ял хоёрын аль нь хэцvv вэ? Аль нь энэрэнгvй вэ? Буудахад хvн гялс манс гээд л алга болчихно! Бөгс эргэх зайгvй, хvйтэн, харанхуй, чийгтэй битvv цементэн өрөөнд бvх насаа өнгөрөөнө гээд төсөөлөөд vз дээ! Гадны туршлагаас харахад бvх насаар хорих ял авсан хоригдол тун удалгvй буудаад өгөөчээ гэж гуйдаг гэж байгаа шvv!!!!! Яг vнэндээ бол насаар нь хорино гэдэг чинь өдөр болгон буудаж байгаагаас ялгаагvй, буудах ялыг бvх насаар нь уртасгаж тамлаж байгаа явдал шvv!!!! Илvv харгис ял!
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.18.49)
    1980-аад онд Оросын Чикатило гэж маньяк 40 гаруй хvvхдийг хvчирхийлж алсан хэрэгт өөр 2 ч хvнийг хилсээр буудаж алсны дараа мань Чикатило илэрсэн байдаг. Цаазлахыг дэмжиж байгаа нөхдvvд өөрсдөө ч юмуу, эсвэл ах дvv, аав, хvv нар нь тэгэж хилсээр цаазлагдах болвол яах вэ??? Аа???
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.18.49)
    Цаазлах ялыг хориглох эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж зарим нөхдvvд ярьж байна. Алах ялыг халсан улс орнуудын туршлагаас харахад ард тvмэн нь эсрэг зvтгэсээр байхад төр нь цаазлах ялыг хориглосон байдаг, тэгээд хэдэн 10 жил өнгөрсний дараа ард тvмэн нь төрийнхөө шийдвэрийг зөв байжээ гэж vнэлсэн байдаг. Энэ бол олон нийтийн саналаар шийддэг асуудал биш! Төр өөрөө мэдэж шийдэх асуудал шvv! Яагаад гэвэл цаазлах гэдэг чинь төр нь иргэнээ алж буй хvн амины хэрэг шvv дээ!!! Тэхээр төр тэр гэмт хэргээсээ татгалзах эсэхийг өөрөө л шийдэхээс биш, хөндлөнгөөс асуух ёсгvй юм.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      mash zov bichsen sanagdlaa. neeree l tor ni irgenee honooj bui gemt hereg l dee
      2017 оны 10 сарын 20
  • Зочин (202.179.18.49)
    Онц хэрцгий араатнуудыг буудаж алах нь зүйтэй!! Гэвч манай шүүх, хуулийнхны байж байгаа царайг харж байгаа биз дээ, та минь??? С.Зоригийн хэргийн шүүх хурал гэж ший жүжиг шиг юм болсон!!! Нямка энэ талаар их л ууртай яриад байгаа! Ийм нөхцөлд огт гэмгүй хүнийг хисл хэрэгт тулгаад буудчихвал яах билээ??? Нямка сайн л бодоорой доо!! Эмоциор хандаж болохгүй шүү!!
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.25.182)
    “Бяцхан Төгөл” хотхон нь эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, том жижиг 1өрөө байруудыг 5-6 сарын хугацаатайгаар түрээслүүлнэ. гүний худагтай, 380-д холбогдсон, явган хүний зам талбай модтой. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Холбоо барих утас 99118457, 91190055 FB хуудас Бяцхан төгөл хотхон
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Цэвэлээ (202.179.31.90)
    Цаазийн ял байх ёстой шүү сайдаа. Онц хэрцгий гэмт хэрэг 0-18 насны хүүхдийн хүчингийн хэрэг хүчиндэхийг завдсантайгаа цаазын ялтай байх хэрэгтэй. Хүүэд зодож дарамталдаг нөхдүүднд ч гэсэн хатуу хууль хэрэгтэй.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ОДОО ЦАГДААГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГАА НӨХӨР СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙХДАА АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛАГДСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ ХҮНИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОН АЖИЛУУЛЖ БАЙГАА ГЭСЭН. АВЛИГ,АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ЦАГДААД УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛДОГ БОЛСОН ЮМ УУ? АВЛИГ, АШИГ СОИНРХРОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ТОГТООН ЦАГДААГААС ХАЛАХ ТУШААЛ ГАРГАСАН ХҮН ОДОО ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН ХҮНЭН Ч ЦАГДААД БАЙГАА БАЙХ. ЦАГДААГИЙН ДАРГА ЧИНЬ 60 ТЭРБУМЫГ БОСГОХ АЖЛЫГ ЦАГДАА ДЭЭР ХИЙСЭНИЙ БАТАЛГАА БИШ ГЭЖ ҮҮ ХЭН БИ АВЛИГ ӨГЧ УДИРДАХ АЖИЛД ТОМИЛОГДСОН ГЭЖ ХЭЛЭХ ЮМ ХАРИН АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГАА ХАЛАГДСАН ХҮНИЙГ УДИРДАХ АЖИЛД ТОМИЛСОН ТОМИЛГОО ЧИНЬ БАТАЛГАА БИШҮҮ ХУУЛЬ ЗҮЙН САЙДАА
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
    • Gerelmaa
      Chi uuruu ene bicheed bgaa zuilinhee utgiig oilgoj bgaamuu.Tsagdaatai holbootoi medee bolgoni dor COPY PAST hiidgee boliwol yasiin Huniig undeslelgui gutgej ner turd ni haldaad bh yum bol chamd ch bas huuli uilchilne sh dee.
      2017 оны 10 сарын 20
  • Зочин (202.9.43.77)
    хуучин хууль зүйн сайд Авлиг,Ашиг сонирхолын хууль зөрчсөн гэж цагдаагаас халагдсан хүнийг хууль зүйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж олгосон байвал яахав. хууль зөрчин ологосн цол тэмдэгээ хураан авах уу хууль зүйн сайдаа? хуль зүйн тэргүүний ажилтан болох болзолыг чинь хангасан олгогдоогүй байгаа олон арван хэрэг илрүүлж амжилтын эзэн болж явсан хүмүүст хууль зүйн тэргүүний ажилтан болон хугацаа, ажлын амжилтаар олгох зарлигтай цолыг нь нөхөн олгохуу? Үндсэн хуульд хүнийг эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно гэдэг заалт байгааг эрхэм хууль зүйн сайд хэрэгжүүлэх үү? өмнөх сайд чинь алба хаагч нараа дарга цэргээр нь ялгадаг хууль батлаж хэрэгжүүлсэн байна. алба хаагч нар чинь цол минь хугацаа ажлын амжилтаар ирнэ гэсэн зарлиг,үндсэн хуульд эрхэлсэн ажил албан тушаал үл ялгаварлана гэсэн хуулийн заалтад итгэн дарга болно гэсэн сэтгэхгүйг орхиж ажлын амжилт гаргахад гинераль мөрдөс байлдагч миний краманд байгаа гэж зүтгэж явсан нь худал бишшүүдээ? яагаад алба ххачгаа
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    ta ene xugshin tetgeweriin genaraluud bvgdeeree ch bish l de gants neg xvn bn vrgelj xuwi xvmvvsiin bolood albanii ajild duraarai orj xuuli bus ym xiij ard irgeged saad gai bolood namchirxaad zunugluud baigaa xvn bna shv chix tawij baigaarai daa saidaa
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.117.187)
    za nyamdorjoo erdentiin hereg zorigiin hereg 60 terbum .elbegdorjiin allagaa avilgiin hergvvd uuriin chini 25 terbumiin shahaa geedl notctoi hergvvd ih bii shvv .
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ТЭМҮҮИЖН ЧИНЬ ЦОЛЫГ ҮСЭРЧ ОЛГОДОГ ХУУЛЬ БАТЛАЖ ХЭРЭГЖҮҮЛСЭНЭЭС ГАДНА ХУУЛЬ ЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГИЙГ ТАРААЖ ӨГСӨН ШҮҮДЭЭ ОДОО ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙГАА ДАРГА НЭРТЭЙ НӨХДҮҮДИЙГ ХАРААРАЙ БҮГД ХУУЛЬ ЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ, ИТӨРИЙН ОДОНГУУД ЗҮҮСЭН БАЙГАА ТЭР БҮҮ ХЭЛ НЭГ ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ ҮЗЭЭГҮЙ,ХУУЛЬ ЗӨРЧИЖ ХАЛАГДАЖ ЯВСАН АЛБА ХААГЧ НАР ХҮРТЭЛ ХУУЛЬ ЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БОЛСОН БАЙГАА ГЭТЭЛ ОЛОН АРВАН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРГҮҮДИЙГ МӨРДӨЖ ШИЙДВЭРЛҮҮЛЖ БАЙСАН МӨРДӨН БАЙЦААГЧ ТӨЛӨӨЛӨГЧ НАР ХУУЛЬ ЗҮЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ, ТӨРИЙН ОДОНГОО АВЧ ЧАДААГҮЙ АХМАД АЖИЛТАН ГЭСЭН НЭР ЗҮҮЖ АЖИЛ АМЬДАРАЛГҮЙ БОЛЖ ХОХИРЧ ЯВААГ ШИНЭ ХУУЛЬ ЗҮЙН СЁАЙД ОЛЖ ХАРАХ БАЙХ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.203)
    mash zuw yarij baigaa xvn shig sanagdsan tanid ajiliin amjilt xvsie
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    тэмүүжин хуулийн сайд байхдаа цагдааг цагдаагийн даргаар дамжуулан бүрэн самарсан 25 жил бэлтгэсэн боловсон хүчнүүдийг бүгдийг нь хууль буруу хэрэглэн албанаас чөлөөлсөн. цагдаагийн алба хаачг нар хугацаа ажлын амжилтаар цол олго гэсэн зарлигтай гэтэл үсэрч цол олгодог хууль батлаж хэрэгжүүлсэн. хуулийг хэрэгжүүлэхдээ цол олгох хугацаа болсон,ажлын амжилт үлзүүлсэн алба хаагч нарт цолыг олголгүй хохироож дарга болсон гээд ахмад,хошууч цолтой залууст шууд хурандаа цол олгосон тэр бүү хэл цагдаагаас халагдсан хошууч цолтой хүнийг цагдаад авч дарга болгоод шууд хурандаа цол олгоод цэргийн тэтгэвэрт хувь тэнцүүлэн гаргаж аваад ардчилсан намдаа элсүүлж гар хөл болгон ашиглаж байгаа. үсэрч цол олгодог хууль хүчингүй болсон тул тэр хуулиар олгосон цолнуудыг хураан авч,цагдаад ажиллаж байхдаа цол олгох хугацаа болсонч цол нь олгодоогүй хохирч ахмад ажилтан болсон улсуудад цолыг нөхөн олнох заалтыг цол олгох журамдаа оруулаж хэрэгжүүлэх хэрэгтэй яагаад гэвэр хугацаа ажлын амжилтаар цол олго гэ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Чи чаднаа. Зоригтой бай. Бас болгоомжтой бай. Хуулийнханы хар бүлэглэл хамгийн аюултай. Тэднийг архаг гэмт хэрэгтнүүдтэй холбоотой байдаг гэж сонссон юм байна. Тэр Зоригийг хөнөөсөн гээд байгаа Амгаланбаатар гээчийн хувьд тантай санал нэг байна. түүнд цаазын ял оноочихвол бүх үнэнээ хүлээх байх. Эцсийн бүлэгт Элбэгдорж ийм л зорилгоор цаазын ялыг түдгэлзүүлсэн юм биш биз гэх хар төрж байна.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.43.77)
    ХИЙЛИЙН ЦЭРЭГ,ЦАГДАА, ШШБЕГ-Н АЛБА ХААГЧ НАРЫГ 25 ЖИЛ АЛБА ХААСАН ГЭЭД ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛИЙН 24.1.1 ЗААСНААР АЛБАН АЖИЛААС ЧӨЛӨӨЛЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬД 25 ЖИЛ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН АЛБА ХАААГЧИЙГ АЖИЛААС ЧӨЛӨӨЛ ГЭСЭН ЗААЛТ БАЙХГҮЙ. ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ХУУЛИЙН 8.1 25 ЖИЛ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН БОЛ НАС ХАРГАЛЗАХГҮЙ ЦЭРГИЙН ТЭТГВЭР ТОГТООГОН АВАХ ЭРХТЭЙ ГЭЖ ЗААСАН ЭНЭ ЗААЛТЫГ ХУУЛЬЧ БУС УДИРДЛАГУУД БУРУУГААР АШИГЛАЖ БАЙГАА. БИЗНЕС ХИЙХ БОЛОМЖГҮЙ ТУШААЛААР ЯВДАГ АЛБА ХААГЧ НАР 25 ЖИЛ ХАЯСАН АМЬДАРЛАА ДЭЭШ ТАТАХ ГЭЖ НЭГ УДААГИЙН ТЭТГЭМЖЭЭ АВАХ ГЭЭД ӨРГӨДӨЛ ГАРГАХАААР ТҮҮН ДЭЭР ДӨРӨӨЛӨӨД АЖИЛААС ЧӨЛӨӨЛӨӨД БҮР АЖИЛ АМЬДАРАЛГҮЙ БОЛГООД ХАЯЖ ХОХИРООЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ БАЙГААГ ХУУЛЬЧ ШИНЭЭР ТОИМЛОНДСОН САЙД АНХААРЧ 25 ЖИЛ БЭЛТГЭСЭН БОЛОВСОН ХҮЧНҮҮДИЙГ АЖИЛААС ЧӨЛӨӨЛСӨН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАЖ АЖИЛЛАА ХИЙХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ ШҮҮХЭЭР ЯВХАД БОЛ 25 ЖИЛ АЛБА ХААСАН ХҮНИЙГ АЖИЛААС ЧӨЛӨӨЛ ГЭСЭН ЗААЛТ БАЙХГҮЙ УЧИР АЖИЛД НЬ БУЦААН ТОМИЛОХ ТУШААЛ ГАРНА.
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      tcaazin yyaliig serggej bgaad elbegdorjiig tcaazlaad butcaagaad haahni zuv
      2017 оны 10 сарын 20
  • Зочин (202.9.42.223)
    ТА ЦАГДАА ЦЕГ -г ЭМХЭНД ОРУУЛАХГҮЙ БОЛ ДАРГА НАР НЬ ДАВАРСАН ГӨЛӨГНҮҮД ДООДУУЛХАА ДАРАМТЛАНА.ЦАГДАА НАР ДАРГА ТА НАР ЦАГДААГИИН ДАРГА НАРЫН ХООРОНД ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ ЦЕГ ДАРГА НАРЫГ ХАЛ СОЛЬ ЦАГДААТАЙГАА АМЬ НЭГ ХҮНИИГ ТАВЬ АМЬ НЭГ ГЭДЭГ НЬ ЦАГДААГАА БАГА Ч ГЭСЭН АМРААДАГ Л ХҮН БАЙХ НЬ ЧУХАЛ БАЙНА ШҮҮ
    2017 оны 10 сарын 20 | Хариулах
    • Зочин
      mash zuv
      2017 оны 10 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    7 цаг 19 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    7 цаг 52 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    7 цаг 56 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    8 цаг 9 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    9 цаг 4 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    9 цаг 5 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    10 цаг 11 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    11 цаг 49 мин
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
    12 цаг 24 мин
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    12 цаг 41 мин
  • Л.Гантөмөр: Эрэмбийн нэгдүгээрт байгаа төслөө бид урагшлуулж чадсан
    13 цаг 14 мин
  • Биеийн тамирын арга зүйч нарыг Яйзү хотод богино хугацаанд мэргэжил дээшлүүлнэ
    13 цаг 19 мин
  • Л.Туруунаа пара жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
    13 цаг 38 мин
  • Б.Найдалаа: Мега төслийг хэт шүтээд явах нь инфляцыг буруу тийш нь залах аюултай
    13 цаг 39 мин
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
    13 цаг 53 мин
  • Зул: Азийн хип хопын анхдагчдын нэг нь “Ice Top” хамтлагийн Б.Оргил-Эрдэнэ байв
    14 цаг 5 мин
  • В.Путин В.Зеленскийтэй Истанбулд уулзахгүй
    14 цаг 23 мин
  • "Гашуунсухайт-Ганцмод" төмөр замын бүтээн байгуулалтаас бид юу хүлээх вэ?
    14 цаг 26 мин
  • Улстөрчид брэнд биш бодлого уралдуул!
    14 цаг 34 мин
  • "The MongolZ" академи "CS2"-ийн шинэ залуу авьяастнуудыг хайж байна
    14 цаг 40 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК