Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн “Урьдчилан сэргийлэх хилийн хөдөлгөөнт бүлэг”-ийн 6 дүгээр ээлж 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө.
Уг хөдөлгөөнт бүлгийг ТТАХНЭ-ийн нүдний их эмч, дэд хурандаа Б.Баттуяа ахлан гэмтлийн их эмч, хошууч Б.Нарансүх, дотрын их эмч, хошууч А.Туяа, дүрс оношлогооны эмч, хошууч Л.Буянтогтох, шүдний эмч, дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн их эмч, дэслэгч Г.Гэрэлцэцэг, мэдрэлийн их эмч, дэслэгч Л.Болорчимэг нарын нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол улсын баруун хэсгийн Увс, Завхан аймгийн 3 отрядын бие бүрэлдэхүүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр аян замдаа гарлаа.