зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24 баримт: Ц.Нямдорж сайд С.Зоригийн хэргийн талаар юу өгүүлж байв

2017-10-24
0
ЖИРГЭХ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг 18 жил оньсого, таамаг мэт явж ирсэн ч шүүхээр эцэслэгдээд буй. Гэсэн ч захиалагч нь тодорхойгүй, хаалттай хаалганы цаана өрнөсөн энэхүү шүүх хурлын шийдвэр, шүүгдэгч нарын болоод уг хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан прокурорын мэдээлэл нь өдгөө ч олон нийтийн эргэлзээг төрүүлж, хардлага дагуулаад байгаад юм. Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэхүү хэргийн захиалагчийг илрүүлэх ёстой, нууцын зэрэглэлээс гаргаж, ард түмний эргэлзээний зангилааг тайлах учиртай гэдгийг хэлжээ. Тэрбээр сайдын үүрэгт ажлаа авсан даруйдаа ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, “Захиалагчийг нь зарлахгүй юугаа хүлээгээд байгаа юм. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Булганыг яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цагаатга. Хуулийн хүрээнд хэргийг нууцаас гаргах санал танилцуул. Түүнийг нь би Засгийн газарт оруулна” гэдгийг хатуухан хэлсэн байна. Түүний энэхүү мэдэгдэл нь С.Зоригийг хөнөөсөн хэргийн нууцыг задлах нь гэсэн хүлээлтийг нийгэмд үүсгээд байгаа юм. Тэгвэл Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сайд болохоосоо өмнө буюу энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр мэдээлэл хийж, С.Зоригийн хэргийн талаар юу өгүүлж байсныг 24 баримтаар эргэн сануулж байна. 

 

Баримт 1. Энэ хэрэгт холбогдож, голлон ярьж байгаа Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2007 онд найзаа зодож, цагдаад шалгагдаж эхэлжээ. Үүнээс хойш дөрвөн хүний амийг би хохироосон гэж худал мэдүүлэг өгсөн.

 

Баримт 2. Нэг хэрэгт холбогдуулж, өөр хүнийг гүтгэж, жил гаруй хугацаанд хилсээр хоригдож байгаад холбогдолгүй болж, суллагдсан байх юм.

 

Баримт 3. Эхнийх нь Өлзийсайхан гэдэг хүний амийг Эрдэнэбаатар хөнөөсөн гэж хоригдож байхдаа мэдүүлсэн байна. Энэ мэдүүлэгт үндэслэн Эрдэнэбаатар гэдэг хүнийг жил гаруй хугацаанд мөрдсөн байна.

 

Баримт 4. Гэтэл сүүлд нь өөрөө хийсэн гэдэг нь батлагдаад хэрэг хийсэн болон хэргийн эд зүйл нуусан газраа зааж өгч, хэргээ хүлээгээд 2009 онд цаазаар авах ял шийтгүүлсэн байна.

 

Баримт 5. Цаазаар явах ял шийтгүүлтэл уучлаад 25 жил болгон, эцэст нь таслуулсан байгаа юм. Ингэж хоригдож байхдаа би Ганбат гэдэг хүний амийг хөнөөсөн гэж мэдүүлэн, "Та нар надад эргэлт оруулж, хүүхэнтэй уулзуул. Би Ганбатын амийг хөнөөсөн. Самарт явж байхдаа ганц юм хувааж уугаад маргалдаад, зүрхэн тус газарт нь хутгалаад нуусан" гэжээ.

 

Баримт 6. Цагдаа нар шалгасан чинь "Өмгөөлөгчтэй уулзуул, намайг дарамталсан" гэх мэтээр зайлсхийгээд байсан гэдэг. Сүүлд нь Ц.Амгаланбаатарын мэдүүлэг хэрэг явдлаас зөрсөн тул шалгалтыг түдгэлзүүлсэн юм билээ. Ингэж энэ хэргийг хуурамчаар хүлээж, баахан бужигнуулсан байгаа юм.

 

Баримт 7. Түрүүчийн дурддаг Эрдэнэбаатар гэдэг хүн Ц.Амгаланбаатартай найзалдаг байсан цорын ганц найз нь, хойд гудамжинд байдаг байсан залуу. 

 

Баримт 8. 2014 оны гуравдугаар сараас Б.Содномдаржаа руу, долоодугаар сараас хойш Чимгээ рүү мессеж бичиж эхэлжээ.

 

Баримт 9. Ц.Амгаланбаатар гэдэг хүн бол худлаа ярьдаг хүн. Ц.Амгаланбаатар хойд эцгийнхээ хамаатнуудыг гүтгэчихсэн.

 

Баримт 10. Мөн Ц.Амгаланбаатар нь Архангай аймагт хоригдож байхдаа иргэн Г, Т, М гэсэн гурван хүний аминд хүрсэн гэх зүйл яриад энийг нь Эрүүгийн цагдаа нар шалгаж, бас холбогдолгүй гэдгийг нь тогтоосон байдаг.  

 

Баримт 11. Бас нэг зүйл нь,  Ц.Амгаланбаатар 2015 оны тавдугаар сарын 13-нд нас барсан хүний цогцсыг Т.Чимгээгийн хашаанд хаясан байсан. Тэр нь нас бараад зургаан сараас нэг жилийн хугацаа өнгөрсөн гэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг.

 

Баримт 12. Энэ дагуу цагдаа нар Т.Чимгээгийн охин Өнөрцэцэгийг авч явж, цагдаагийнхан тайлбар авсан. Тэгэхэд охин нь "Ц.Амгаланбаатар ээж рүү маань хэргээ хүлээ" гэж мессиж бичээд байна гэдгийг хэлсэн байгаа юм. 

 

Баримт 13. Ц.Амгаланбаатар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар руу аймшигтай мессеж бичсэн байдаг.

 

Баримт 14. "9598... гэсэн дугаараас ямар хүн алснаа мэдэж байна уу. Жаагий та хэд том хүн нухснаа мэдэж байна уу. Чи Жаагий хоёр алаа биз дээ. Жаагий гэж Б.Содномдаржааг хэлж байгаа юм. Намайг эргэж ирээд таван сая төгрөг надад өг. Өгөхгүй бол хэргийг чинь гаргалаа. Та хоёр том хүн алчихаад санахгүй байна уу. Шаазан баарны үйлдвэрийн байрыг санахгүй байна уу. Та нар дээшээ ороо биз дээ. Чи Жаагий, Паартай ороо биз дээ. Паар гэж шатаж нас барсан хүнийг хэлж байгаа юм. Би орцонд та нарыг хараад байж байсан биз дээ. Чимгээ чи болсон хэргээ хэлэхгүй бол Дөлгөөнөөг чинь ална шүү" гэжээ. Дөлгөөн нь Чимгээгийн хүү. Энэ мэт бичсэн юм нь аймшигтай гэж жигтэйхэн.

 

Баримт 15. Нийт 102 мессеж явуулсан байх юм. Мөн 2015 тавдугаар сарын 13-ны цогцос хаядаг өдөр нь бас Б.Содномдаржаагаас цагдаа нар тайлбар авч байгаа юм. Яагаад ч өдөр нь тэгж таардаг юм.

 

Баримт 16. Энэ үеэр Б.Содномдаржаа ирсэн мессежийг цагдаа нарт үзүүлсэн байдаг. "Зааны тугал та хоёр С.Зоригийг алсан. Бүгдийг чинь самарна аа гэж бичсэн байна.  Зааны тугал гэдэг нь тэр үеийн цагдаагийн дэд хурандаа байсан хүн. Чи С.Зоригийг яах гэж алсан бэ. Зоригийг алсан хэрэг, шатаасан хэрэгтэй чинь нийлүүлээд дэлгэнэ. С.Зоригийг алсан хутга чинь надад байгаа шүү. Олон жил нуусан нь миний буруу юу. Паарыг эрүүлээр нь шатааж алаа биз дээ чи. Гараад ир. Паарыг алсан шиг чинь шатааж ална аа. Паарыг алсаныг чинь гэрчлэх хүн байгаа шүү. Дөрвөн хүний аминд хүрсэн хэрэгт хамт унана аа” гэх мэт мессеж илгээсэн байна.

 

Баримт 17. Эдгээрийг үзэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өмссөн хувцас, байр байшингийнх нь байдал, шөнө нь гэрлээ унтраасан, асаасан зэргийг нь харж байсан юм шиг бичсэн байгаа юм.

 

Баримт 18. Үүнээс хойш юу болов гэхээр, 2015 оны гуравдугаар сарын 21-нд хотод ажилладаг хуулийн байгууллагын нэр бүхий ажилтан Эрдэнэтэд очсон байдаг. Энэ үед Эрдэнэтийн “Дагнита”-ийн өмнө Содномдаржаатай тааралдаж, муудалцан бага зэрэг зодоон болсон юм билээ. Тэр талаар цагдаад мэдэгдээд гуравдугаар сарын 30-нд Содномдаржаад эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Яг үүнээс таван сарын дараа буюу наймдугаар сарын 31-нд Чимгээ, Содномдаржаа нарыг баривчилсан байна. Яг л энд бичсэнээр хэрэг явдал өрнөсөн байна.

 

Баримт 19. Үүний дараа Чимгээгийн охин Өнөрцэцэг гэдэг хүүхэд нь машинтай явж байгаад Сэлэнгэд аваарт ороод нас барсан. Ээжийгээ баривчлагдсанаас Өнөрцэцэг нь лам хар гэж яваад шөнө замын хажуу руу ороод нас барчихсан гэж нөхөр Бямбасүрэн нь “Өдрийн сонин”-д ярьсан байна лээ.

 

Баримт 20. Чимгээгийн ээж нь 75 настай хүн Дорноговь аймагт байна. Чимгээгийн нөхөр Бямбасүрэн гэж хүн бий. Бямбасүрэнгийн ээж нь Сэсэрмаа гэж хүн байна. Ээжтэй нь би утсаар ярьсан. Надад өргөдөл ирүүлсэн. Охинтойгоо яриач гэж гуйсан. Энэ хэргийг маш нууцын зэрэглэлд авсан. Гэтэл хадгалах хугацаа нь 25 жил.

 

Баримт 21. Төрийн нууцын тухай хуулиар 25 жил хадгалаад, хаана гэж хуулийн заалт байна. Хамгийн гол нь захиалагч. Захилагч нь гэтэл байхгүй. Тэгсэн мөртлөө захиалгаар алсан гээд байдаг. Хэрэв захиалгаар юм бол ямар хөлс авчихаад ийм хэрэг хийсэн юм энэ хүмүүс. Ийм л юм болж байна.

 

Баримт 22. Миний санаа зовж байгаа зүйл бол 1937 оны хэлмэгдүүлэлтийн үнэр байна гэж хардаад байна. Энэ мэдээллийг би та бүхэнд хэлж байгаа нь би хуулийн байгууллагад олон жил хэрэг уншсан хүний хувьд цаад учрыг нь гадарлаад байгаа юм.

 

Баримт 23. Яахаараа урьд нь шоронд таван жил ял эдэлж байсан хүн Чимгээ, Содномдаржаа хоёрын утсыг олчихдог юм. Яагаад шүүх хурал хаалттай болчихдог. Бас яагаад улсын яллагч нар үндэсний телевизээр ороод ярьчихдаг юм. Яагаад өмгөөлөгчид нь үг хэлэх эрх олгодоггүй юм. Яахаараа тэр цогцос тэнд очсон, бас тэр хуулийн байгууллагын ажилтан тэнд очоод маргаан үүсгэсэн байдаг юм. Цаашдаа энэ хэргийн малгайн доор хэдэн хүнийг тамлах юм, бүү мэд.

 

Баримт 24. Хэргийн цорын ганц амьд гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч биш гээд шүүх хуралд оролцуулаагүй. Тэгсэн хэрнээ Д.Булганы зурсан ам зургаар, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хүмүүсийг яллаад байдаг. Одоо бүр сүүлд нь бүр мах чанаж идсэн, хамт цай уусан, тамхи татсан гэх яриа гараад байна лээ. Ямартай ч энэ хэргийг хэн гээч хүний яаж хийсэн хэрэг болох нь тодорхой болж байх шиг байна.

 

24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Зочин (103.10.23.111)
    Хоригдол Алуурчаны үгээр хүн шийтгэх гэж байх уу Бас тэр талийгаачын эхнэр гэрч биш хохирогч биш шижэгтэнч биш мөртөө түүнийг хэрсэнээр болон Алуурчины хэлсэнээр хэрэгийг шийдсэн Хэрэг нь ахиун хулгай гэж үзсэн мөртөө захиалагт гэнэ мөн хачин юм Энэ чинь хууль бус шийвэр шүү дээ
    2017 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин (80.209.252.72)
    ЁСТОЙ ҮНЭН ХЭЛСЭН БАЙНА. Ц.НЯМДОРЖ 20 ЖИЛ ХЭРҮҮЛ ХИЙЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ НАМЫН БАЙГУУЛЛАГА БОЛГОЖ ОЛОН ГЭМ ЗЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ШОРОНД ХАТААЖ БАЙСАН.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (80.209.252.72)
    HAHA UNENDEE L YUM HIIGEEGUI HUN. NYAMDORJ ZGR L TSAGDAAG NAMIINHAA ERH ASHGIIN TOLOO ODOR SHONOGGUI AJILLULJ HUMUUSIG SHOROND HIIJ IRSENEES BISH OOR YU CH HJ CHADAAGUI HUN. ODOO CH MON ADIL CHADAHGUI.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.35.12)
    батүүл ээ чи өөрөө л лалар шүү дээ.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (65.19.167.132)
    za yostoi nyamdorj iim yum hiilee tiim yum hiilee gj duulaagui yum bna shuu. zgr l neg muu bayachuudiig hamgaalj irsen novsh
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (78.109.23.1)
    Yostoi unen bh shuu Nyamdorjid hiisen yuch bhgui harin humuusig hoorond herelduulj aluulsan bha Zorigiig h mon adil Otgonbileg Bagabandi nariig esreg tavij aluulsan bh gj bodoj bna. Odoo harin Otgon bileg Bagabandi naraa omoorch hergiig zamhruulahgui bol bolohgui bga bizde.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (78.109.23.1)
    НЯМДОРЖ ГЭЖ ЭНЭ НЭГ УЛС ТӨРЧ ЦАРАЙЛСАН ЛАЛАР МОНГОЛД ЯГ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭЭ. ЭНИЙГ ХИЙСЭН ГЭЭД ГАРГААД ИРЭХ ЮМ БАЙНА УУ. ЮУ Ч БАЙХГҮЙ БИЗДЭЭ. 20 ЖИЛ УЛС ТӨРД ХЭРҮҮЛ ХИЙЖ ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛСАН ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ЭНЭ МУУ ЛАЛАР ОДОО УЛС ТӨРӨӨС ГАРМААР ЮМ. ХУДЛАА ШААСАН МУУ ЛАЛАР.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (78.109.23.1)
    НЯМДОРЖ ГЭЖ ЭНЭ НЭГ УЛС ТӨРЧ ЦАРАЙЛСАН ЛАЛАР МОНГОЛД ЯГ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭЭ. ЭНИЙГ ХИЙСЭН ГЭЭД ГАРГААД ИРЭХ ЮМ БАЙНА УУ. ЮУ Ч БАЙХГҮЙ БИЗДЭЭ. 20 ЖИЛ УЛС ТӨРД ХЭРҮҮЛ ХИЙЖ ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛСАН ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ЭНЭ МУУ ЛАЛАР ОДОО УЛС ТӨРӨӨС ГАРМААР ЮМ. ХУДЛАА ШААСАН МУУ ЛАЛАР.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (78.109.23.1)
    НЯМДОРЖ ГЭЖ ЭНЭ НЭГ УЛС ТӨРЧ ЦАРАЙЛСАН ЛАЛАР МОНГОЛД ЯГ ЮУ ХИЙСЭН ЮМ БЭЭ. ЭНИЙГ ХИЙСЭН ГЭЭД ГАРГААД ИРЭХ ЮМ БАЙНА УУ. ЮУ Ч БАЙХГҮЙ БИЗДЭЭ. 20 ЖИЛ УЛС ТӨРД ХЭРҮҮЛ ХИЙЖ ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ АЛАЛЦУУЛСАН ӨӨР ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ. ЭНЭ МУУ ЛАЛАР ОДОО УЛС ТӨРӨӨС ГАРМААР ЮМ. ХУДЛАА ШААСАН МУУ ЛАЛАР.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (46.182.19.15)
    Нямдорж ингэж хуцаж байгаадаа захиалагч нараас хир их хэмжээний мөнгө авч байнгаа болдоо. Бага мөнгө биш болоод л өдөр шөнөгүй хуцаж байгаа биздээ хөөрхий ядарсан хөгшин хүн өөр мөнгө олох араггүй болсон хүн
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (51.15.70.13)
    ENE BUH MEDEELLIG NYAMDORJID HEN OGOOD BSAN NI SONIN BNA. NYAMDORJIIG MON SHALGAH NI ZUV BH SHUU NEG L SEJIGTEI BGA YUM
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (163.172.137.253)
    Tiim shuu Nyamdorj gj hun bol unendee l hudlaa sanagdaad bsan anhnaasaa. Neg l sejigtei Zorigiin heregtei zuuraltsaj ehelsen. Ene hun Zorigiig alah tushaal ogson humuustei neg bhoo. Tiim bolood l huu ni erdenete uildvertei heden terbumiin geree hiisen bi. Nyamdorjiig ingej solioruulj bga zahialagch nariin shan ni biz. Heden terbuumaar ni avaad ingeed solioorod yavj bh ni Nyamdorjid ashigtai biz. Gehdee hezee negen tsagt gemt heregtnuudiig nuun daragduulsan gedeg hergeer Nyamdorj bas zahialagch nartaigaa yavah bhoo shorond
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (163.172.137.253)
    Tiim shuu Nyamdorj gj hun bol unendee l hudlaa sanagdaad bsan anhnaasaa. Neg l sejigtei Zorigiin heregtei zuuraltsaj ehelsen. Ene hun Zorigiig alah tushaal ogson humuustei neg bhoo. Tiim bolood l huu ni erdenete uildvertei heden terbumiin geree hiisen bi. Nyamdorjiig ingej solioruulj bga zahialagch nariin shan ni biz. Heden terbuumaar ni avaad ingeed solioorod yavj bh ni Nyamdorjid ashigtai biz. Gehdee hezee negen tsagt gemt heregtnuudiig nuun daragduulsan gedeg hergeer Nyamdorj bas zahialagch nartaigaa yavah bhoo shorond
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (163.172.137.253)
    үнэн үнэн Нямдоржид Зоригийн хэргийг илрүүлэх гэсэн ямар ч бодол байхгүй. Энэ хүн ёстой нэг захиалагч нарын даалгавраар ингэж нэг хэсэг галзуурсан. Харин одоо Сайд болсон бүүр замхруулж хаях байх. Намынхаа эсрэг бат зогсож чадахгүй хүн. Нямдорж өөрөө хүртэл айж байгаа
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (89.234.157.254)
    zahialagch nariin daalgavaraar Nyamdorj ene buh medeellig tsatssan. Ternees bish Nyamdorjid oor ene buh zuiliig hen medeeleh yum bee.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (51.15.70.13)
    Ugaasaa manai tsagdaagiihan neg muu yaltniig yaj bol yaj shogloj chadna shdee. Sain ajillasan margah zuil alga. Nyamdorj saidiin huvid aluurchdiin ger buliig bodsondoo bish zahialagch nariig bodsondoo iim zamhruulah zuil hj bga bhaa
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (163.172.136.101)
    ЗАХИАЛАГЧ НАРЫН ГАР ХӨЛ БОЛСОН НЯМДОРЖ
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (163.172.136.101)
    NYAMDORJ YAHAV SHAAJIL BN OOR YADAG YUM ENE BID 2. SHAAHAAS TSAASHGUI LALAR
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (18.248.1.85)
    ЭБЭ БАТҮҮЛ ХОЁР ГЭЭДЛ БАЙХ ЮМ ЯГ ҮНЭНДЭЭ ШОО, БАГАБАНДИ БАЯР НАР ЮМ БИШҮҮ
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (141.170.2.53)
    ЗАХИАЛАГЧ НАР НЯМДОРЖООР ДАМЖУУЛЖ ОЛОН НИЙТЭД ЯАРАН САНДРАН ХЭРГИЙН ЗАМХРУУЛАХ ГЭСЭН ҮЛГЭРҮҮДИЙН ЭМХТГЭЛ Л БАЙНА.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (141.170.2.53)
    ЗАХИАЛАГЧ НАР НЯМДОРЖООР ДАМЖУУЛЖ ОЛОН НИЙТЭД ЯАРАН САНДРАН ХЭРГИЙН ЗАМХРУУЛАХ ГЭСЭН ҮЛГЭРҮҮДИЙН ЭМХТГЭЛ Л БАЙНА.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Ваву (112.72.11.124)
    Элбэгдорж Батуул 2 тухай уеийн МАХНтай нийлж одоогийн МАНАН-г уусгэхийн тулд саад болох Зоригийг алчихсан бх магадлалтай.Туунийгээ нуухын тулд Амгаланбаатар гэдэг сэтгэцийн евчтэй хунийг ашиглан Ял наймаалцаж бгаа дур харагдаж бна.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (51.15.43.205)
    Нямдорж өгүүлсэн биш харин Зоригийн хэргийн захиалагч нар Нямдоржоор дамжуулж энэ хэргийг замхруулах гэж юу өгүүлсэн бээ гэвэл зөв болох байх.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (178.209.42.84)
    Yag zov tsagdaagiihan neg muu aluurching zgr l saihan togoltond oruulj buh hereg hamt uildsen humuusig bariad ogson6 Yostoi neg shan hiisen ajil. Baharhaj bna. Aluurchid baih gazraa shitgelee avaad yavsan gej harj bga. Odoo harin ene muu Nyamdorjoos aihgui zahialagch nariin barij aluurchid narihan araas yavuulah heregtei
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (128.199.76.145)
    ЯАХАВ ДЭЭ ЭНЭ МУУ АМГАЛАНБААТАР НЬ ЦАГДААГИЙН МЭРГЭЖИЙН ХҮМҮҮСИЙН ТОГЛОЛДОНД ОРЖ ХАМАГ ХЭРГЭЭ ИЛЧИЛСЭН БАЙНА. ӨӨР ЯАВАЛ . САЙН АЖИЛЛАСАН БАЙНА. МАНАЙ ЦАГДААГИЙХАН. ХАРИН ОДОО НЯМДОРЖ ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧ НАРЫГ ЗАРЛУУЛАХ УУ ЗАМХРУУЛАХ УУ ГЭДЭГ СОНИН БАЙНА. ЗАМХРУУЛАХ НЬ АРАЙ ДАВАМГАЙЛЖ БАЙГАА БИЗДЭЭ
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (49.0.218.111)
    9598.. дугаартай утас нь хэнийх вэ? Цаазаар авахуулах хүн утсаар яриад сонин байгаа биз
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.212.131)
    elbegdorj shorond orohod yadrah gvi olon jil hurungu hyraasan tsaazaar avbal taarna
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.212.131)
    elbeg pizda erunhiilugch bolongyyt tsaaziin yalgvi yaran dandran bolgoson shde myltrahaasaa umnu hydlaa hvnd hereg tohood zailsan muu sanaatai novsh
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (27.123.212.131)
    tsodgor svg elbeg erdeneted baihdaa naad hvnii svg amgalanbaatartai holbootoi
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (51.15.70.226)
    БУЛГАНГ ОРОС РУУ ЗУГТААЛГАХ ГЭЖ БАЙГААД НЯМДОРЖ АЗААРТСАН БИЗДЭЭ. НЯМДОРЖ БУЛГАН 2 ОЛОН ЖИЛ БИЕ БИЕНЭЭ МЭДДЭГ САЙН НАЙЗУУД ГЭЖ ЯРЬДАГ ШҮҮ
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • С.Зоригийн сүнс (202.21.101.130)
    Эби Үүлээ 2 найз минь даанч яав даа. Ардчиллын төлөө амь хайргүй хамтарч явна гэчихээд намайгаа даанч яав даа бүгдийг та 2 мэдэж байгаа шүү дээ. Намайг хороох үеийн эд мөрийг устгахын тулд Эби чи хэдэн арван хүнийг цагдаагийн дарга Ганболдтой хамт дагуулан очиж бужигнуулсан бэ???? Энэ тухайгаа олон түмэнд хэлээч хэдээч.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Ха ха (202.21.101.130)
    Энэ хэрэгтэй холбогдуулан Элбэгренчиног удахгүй баривлах бэлтгэл хангагдаж байгаа болно. Энэ хүн тэвчээр муутай, чангахан гарын ая даахгүй тул олон чухал мэдээллийг цагдаагийнханд гаргаж өгөх болно.
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.42.116.16)
    NAMIINHAA NER HUNDIIG BODOOD NYAMDORJ ENE HERGIIG YU GJ ELRUULJ BDAG YUM BEE. TA NAR CHIN YAMAR TENEG HUMUUS BEE ZAHIALAGCH MAN IIN ERH MEDEKTNUUD GEDEG NI BUUR TODORHOI BOLOOD BN. ERGUI ZAHIAAGCH NI TER UED ERDENETEES NEG BUZRIIN 4 NOVSH AVAACHIJ ALUULSAN HARIN GOL ZAHIALAGCH SUULD OOROO ALUULSAN TGD L BOLOO. ODOO TED NARIIN DUND BSAN HEDEN ZAHIALAGCH NAR L ULDEED BN SHDEE
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.11.10)
    ЭНЭ БҮХ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛООГҮЙ БАЙХАД НЯМДОРЖ ХААНААС НЬ МЭДЭГДЭХГҮЙ ОЛЖ ОЛОН НИЙТЭД ЗАРДАЖ ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙСАН НЬ ҮНЭН. ИНГЭЭД ХАРААД БАЙХАД НЯМДОРЖ БОЛ ЭНЭ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХДЭЭ БИШ ХАРИН ЗАМХРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГАА. ҮНЭХЭЭР ҮНЭНЧ ХҮН БАЙСАН БОЛ ӨМНӨ ТЭР ОЛОН ЖИЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙД ХИЙЖ БАЙХДАА ЮУ ХИЙЖ ЯВСАН ЮМ
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.35.244)
    Батүүл Булган хоёр маш сайн мэдэж байгаа. Зориг алагдсаны маргааш нь Элбэгдорж баярлан хөөрчихсөн инээдээ нууж ядан баясаж байсан бичлэгийг гаргаж тавиач ээ. сайтууд аа? 1998 ОНЫ 10 САРЫН 3 -НИЙ БИЧЛЭГ???????
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • zochin (24.1.124.58)
    elbegdorj uiliin ur gedgiig medex baikhdaa zailuul
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Зочин (139.5.216.115)
    ЭБЭ шүү дээ хайх ххэрэггүй
    2017 оны 10 сарын 25 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.98)
    Захиалагч нь Отгонбилэг гэсэн үнэмшилийг олон түмэнд шингээх гэж мөн ч олон жил оролдов. Амагланбаатар гэгч алуурчин Эрдэнэтээс олдож тэр нь хувийн өс хонзонтой Содномдаржаа, Чимгээ гэх Эрдэнэтэт ажиллаж байсан хоёр хүнийг олж цагдаад өгч даалгавар авсан цагдаагийн ажилтанд тус болждээ. Нямдорж энэ бүх булхайг олж харсан ч хөндлөнгөөс цагдаагийн ажилд хутгалдах боломжгүй байж. Одоо харин боломжтой болж.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Үнэн (109.45.2.126)
    С. Баяр Элбэгдорж нар баригдах дөхөөд ирхээр хурдхан хэргийг дуусгасан болгож хааж мултрах арга зохиосон нь энэ байлаа...
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.191.205)
    АН дотор байгаа нь ойлгомжтой. Хэн гэдгийг нь бүгд л гадарлаж байгаа шүү дээ.олчихсон юм биш биз
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.57.92.98)
    АН дотор байгаа нь ойлгомжтой. Хэн гэдгийг нь бүгд л гадарлаж байгаа шүү дээ.
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин (176.10.104.243)
    Ene olon medeellig Nyamdorj haanaas olj avsan gedeg ni yostoi neg sonin bga yum daa. Ingeed haraad bhaar mani hun zahialagch nartai neg or honjild orson bololtoi bga yum daa
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
    • Г.Батнасан
      Энэ мэдээллүүд чинь ганц Нямдоржид биш бүгдэд ил болчихсон зүйл шүү дээ найзаа.
      2017 оны 10 сарын 24
  • Зочин (176.10.104.243)
    ENE NAYMDORJ UGAASAA HUDLAA SHDEE HERGIIG ZAMHRUULAH GJ L TOHIROONII SAID BOLSON. HERGIIN ZAHIALAGCH NAR HEN BOLOH NI TODRHOI BGA BAGABANDI OTGONBILEG NAR SHDEE
    2017 оны 10 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
    28 мин
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
    1 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    16 цаг 4 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    16 цаг 53 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    18 цаг 24 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    19 цаг 21 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    20 цаг 47 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    21 цаг 5 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    21 цаг 21 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    21 цаг 24 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    22 цаг 14 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    22 цаг 47 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    23 цаг 14 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    Өчигдөр 09 цаг 02 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    Өчигдөр 08 цаг 31 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Уржигдар 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Уржигдар 18 цаг 18 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
24 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК