Завхан аймгийн Отгонтэнгэр ууланд авиралт хийгээд буцаж байхдаа осолдсон уулчдын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга Ц.Ганзориг "Дөнгөж сая нэг хүний цогцос олдсон талаар мэдээлэл ирлээ. Одоо хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Нас барсан 14 иргэний цогцос таниулах ажиллагааг хийж дууссан.
Өнөөдрийн эрлийн ажиллагааг 07.50 цаг минутад эхлүүлсэн. Эрлийн ажиллагаа хүндрэлтэй нөхцөл байдалд ороод байгаа. 2017 аравдугаар сарын 24-ний өдөр олсон дөрвөн иргэнийг металл хайгчийн тусламжтайгаар олсон.
Өнөөдрөөс цаг агаарын таагүй үзэгдэл болно гэсэн мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн. Өдөртөө -4-9 градусын хүйтэн, шөнөдөө -19 хүрнэ гэсэн мэдээллийг холбогдох ажлыг өгч байна. Тиймээс өнөөдөр эрлийн ажиллагааг шуурхай явуулахаар болоод байна" гэлээ.