Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оржээ. Тодруулбал Ч:61а “Мишээл Экспо” - “Говь” үйлдвэр - Нарны хороолол - Цэцэг төв - Баянмонгол хороолол, Ч:61б “Мишээл Экспо” - “Говь үйлдвэр - Нарны хороолол - Баянмонгол хороолол - Ард кино театр” чиглэлийг нэгтгэн Ч:61 “Офицеруудын ордон - МУБИС - 120 мянгат - Алтай хотхон - Мишээл экспо” болгон өөрчилж үйлчилгээг энэ сарын 27-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн Ч:61 “Офицеруудын ордон - МУБИС-120 мянгат - Алтай хотхон - Мишээл экспо” чиглэл нь 10 тээврийн хэрэгслээр 9 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлэх болжээ. Тиймээс тус чиглэлээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн доорхи зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.