Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зам чөлөөлөх ажил энэ жилийн онцлох ажил байлаа

2017-10-25
0
ЖИРГЭХ

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяханыг хүртэл үгүй байлаа. Тэгвэл энэ эмх замбараагүй нөхцөл байдлыг засч, та бидний төлөө хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаж, түүндээ эзэн болон ажиллаж, өнөөдөр нэлээдгүй үр дүнгээ өгсөөр байна. Тухайлбал,

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ  ХОЛБООТОЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙН  АЖЛУУД ХИЙГДСЭНЭЭР

 

Улаанбаатар хот–Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын ажилд зориулж замын трасст өртсөн 108 нэгж талбараас дүүргийн засаг даргын захирамжтай 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлсөн байна. Үлдсэн нэг талбарыг байршил шилжүүлэх, талбайн хэмжээг хасч шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар-Налайх-Чойрын 20.9 км авто замын ажил эхлэхтэй холбогдуулан замын трасст өртсөн зөвшөөрөлгүй 38 нэгж талбар, 60 сурталчилгааны самбарыг албадан чөлөөлж, өмчлөх эрхтэй 62 нэгж талбарыг нөхөн олговоргүй чөлөөлөөд байна. Энэ мэтчилэн Яармагийн гүүр, Сонсоглонгийн гүүрний ажлын хүрээнд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдээд, холбогдох асуудлуудад арга хэмжээ авч ажилласан байна. 

 

ОРБИТЫН УУЛЗВАРААС ТОЛГОЙТЫН ЭЦЭС ХҮРТЭЛХ 3.6 КМ ЗАМ НЭЭГДЭВ

 

 

Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайс, ТҮЦ, 38 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөн олговоргүй газрыг чөлөөлсөн байна. Уг замын ажил дуусч, өнөөдөр албан ёсны нээлтээ хийнэ. Гэвч тус замын явган хүний замын нөлөөлөлд өртсөн иргэн Г.Оюунгэрэл эзэмших, ашиглах эрхийн газраа чөлөөлж өгөөгүйн улмаас стандартын дагуу 3 метр өргөн тавигдах ёстой явган хүний зам 80 см орчим хэмжээтэй буюу нэг хүн л явах хэмжээтэй тавигдсан байна. Төр эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр чөлөөлж, улсын ажилд бүрэн ашиглах ёстой байдаг. Гэхдээ төр иргэнийхээ эрх ашгийг хүндэтгэн уг газар дээрх обьектыг 105 сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговорыг олгоё гэсэн боловч иргэн Г.Оюунгэрэл зөвшөөрөөгүйн улмаас явган хүний зам ийнхүү стандартын дагуу хийгдэж чадаагүй юм байна. Энэ мэтчилэн нэг хүний хувийн ашиг сонирхолоос болж Нийслэлийн 1.3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа нь харамсалтай. Ашиглалтанд ороод буй тус зам нь олны хөл ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд зорчидог гол замуудын нэг юм.

 

Нийслэлээс бүтээн байгуулалтын ажлын 30 байршлын газар чөлөөлөлтийг 100 хувь, 17 байршилд 80-95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд нийт 887 нэгж талбар чөлөөлөхөөс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 667 нэгж талбарыг чөлөөлөөд явж байгаа аж.

 

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ОРЦ, ГАРЦ, ЗАМ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОХ АЖИЛ БАЙЛАА

 

 

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/863 дугаар захирамжаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гарсан. Энэхүү захирамжийн хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах  үйл ажиллагааг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах газрын  зөрчил арилгах ажлууд зохион байгуулагдсан.

 

Дээрх ажлын хүрээнд Нийслэлээс нийт 129 байршилд явган хүний зам, авто зам хаасан, орц гарц, авто машины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектуудыг /ТҮЦ, контейнэр, павьлион/ чөлөөлөх ажил хийгдэж байгаагаас 2017 оны 09 дугаар сарын 28-ний байдлаар 78 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийж гүйцэтгээд байгаа аж.

 

Мөн Газрын зөрчил арилгах арга хэмжээтэй уялдан иргэдийн зүгээс “Зам Чөлөөл“ уриалга явагдаж эхлэсэн ба сошиалаар 80 байршилд орц гарц чөлөөлүүлэх хүсэлт ирүүлснээс одоогийн байдлаар 37 байршилд  газар чөлөөлөх ажил хийгдсэн байна.

 

Нийслэлийн газрын албанаас гаргасан судалгаа болон иргэдийн зүгээс сошиалаар ирүүлсэн нийт 207 зөрчлийн 115 байршилд буюу 55.5 хувьд  нь газар чөлөөлөлт хийгдсэн байна. Цаашид ч зам чөлөөлөлтийн ажлууд үргэлжилэх бөгөөд иргэн, аж ахуй нэгж байгууллагууд зөвшөөрөлгүй өргөтгөл барих, чөлөөлсөн газар дээр дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах, албан шаардлагыг хүлээн авахгүй эсэргүүцэх зэрэг иргэдийн ухамсар, хариуцлагаас үүдсэн хүндрэлүүд тогтмол гарч байгааг албаныхан хэлж байлаа.

 

Ямартай ч энэ жилийн ОНЦЛОХ ажлаар тодроод буй зам чөлөөлөлтийн ажил цаашид ч үргэлжилж, нийслэл хотоо цэгцлэн, иргэдийнхээ тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн төлөө Нийслэлийн удирдлагууд энэ ажлаа тууштай үргэжлүүлнэ гэдэгт иргэд бид итгэж, хоёр гараа өргөн дэмжсээр байх болно гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    5 цаг 18 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    5 цаг 42 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    7 цаг 13 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    7 цаг 21 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    7 цаг 41 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    8 цаг 32 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    9 цаг 55 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    10 цаг 35 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    11 цаг 12 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    11 цаг 16 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК