09:00 цагаас “Holiday Inn” Зочид буудлын 19 давхрын хурлын танхимд “Төлөөлөгчийн манлайлал” сургалт болно.
09:30 цагаас НҮБ-ын байрны хурлын танхимд “Сургуулийн орчинд жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” сэдэвт үндэсний бага хурал болно.
10:00 цагаас Монголбанкны Б байрны 5 давхарын хурлын танхимд Орон сууц худалдан авах боломжйин индекс, Монгол улсын моргейжийн зах зээлийн хөгжил сэдэвт судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг болно
11:00 цагаас МҮЭХ-ноос Улсын гурван талт хэлэлцээрээр цалингийн асуудлыг хэрхэн шийдэж бгаа талаар болон тэмцлийн үйл ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ.
11:40 цагаас Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын их танхимд Дотоодын цэргийн тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах, Дотоодын цэргийн байлдааны тугийг залах ёслолын ажиллагаа болно.
12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Үйлдвэрчний эвлэлдээ итгэл алдарч байгаа талаар ҮЭХ-ны гишүүд мэдээлэл хийнэ.
13:30 цагаас ЭМЯ-ны 215 тоот Хурлын танхимд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим эмч эмнэлгийн ажилчидад төрийн дээд одон медаль гардуулна
14:00 цагаас Сэгрээн засалт сургал үйлдвэрлэлийн төвийн 3 давхрын хурлын зааланд СЗСҮТ-ийн Протез, ортопедийн үйлдвэрийн болон бусад байгууллагын ажилтнуудад зохион байгуулсан шаталсан сургалтад хамрагдсан суралцагчид өөрсдийн хийж бүтээсэн протез, ортопедийн хэрэглэгдэхүүнээ танилцуулна.