2017.10.28, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2017.10.28, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.30-17.41
Үс засуулбал: Нас уртасна
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох, хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.