2017 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
30-наас 11 дүгээр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 30-наас 11 дүгээр сарын 01-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Сэтгэгдэл (1)