Малайзад биеэ үнэлж байсан монгол эмэгтэйг баривчилжээ. Тодруулбал Малайзийн зүүн хойд Сабах мужийн төв Кота Кинабалу хотын зочид буудлуудад цагдаа нар өнгөрсөн баасан гарагт шалгалт хийсэн байна.
Энэ үеэр 25-27 настай Монгол, Хятад хоёр биеэ үнэлэгчийг баривчилсан бөгөөд тэд WeChat сүлжээ ашиглан биеэ үнэлэх ажиллагаа явуулж байжээ.
Сабах мужид Монголын харьяат биеэ үнэлэгч илрүүлж байгаа анхны тохиолдол нь энэ болохыг мөрдөн байцаагч онцолжээ.
Эх сурвалж: Malaysian Digest
Сэтгэгдэл (2)