"Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагынхан энэ сард хэд хэдэн жагсаал зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал “Утааны эсрэг ээж, аавууд” арваннэгдүгээр сарын 10-нд Нийслэлийн засаг даргын Тамгын газар, арваннэгдүгээр сарын 17-нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэхийн ажлын байрны гадаа, арваннэгдүгээр сарын 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадаа жагсах болсон байна.