Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт долоон настай охиныг 74 настай, олны танил Д гэгч этгээд хүчирхийлэхийг завдсан байна.
Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж, хориод байгаа аж. Энэ хэрэг гэрчийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар нотлогдсон гэдгийг эх сурвалж мэдээлэв. Харин сэжигтний өмгөөлөгч батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргаад юм байна.
Дашрамд өгүүлэхэд, энэ оны эхний 10 сарын байдлаар хүчингийн гэмт хэрэг орон нутагт 175, нийслэлд 168, улсын хэмжээнд 326 бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 28 хувиар өссөн үзүүлэлттэй аж.
Сэтгэгдэл (4)