
Дашрамд мэдээлэхэд 2016 онд шинээр 100 иргэн, аж ахуйн нэгжид ‘’Тамхи’’ худалдаалах зөвшөөрөл олгосон байдаг. Харин 2017 онд энэ тоо нэг дахин буурч ‘’Тамхи’’ худалдаалах тусгай зөвшөөрөл шинээр олгох иргэн, аж ахуй нэгжийн тоог 50 хүртэл багасгасан байна. Мөн иргэд ‘’Тамхи’’-ны тусгай зөвшөөрлийн захирамжгарсан мэдээллийг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дэргэдэх мэдээллийн самбараас ил тод, түргэн шуурхай авах боломжтой хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.