Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журам”- ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн албанаас аравдугаар сарын 30-наас эхлэн гэнэтийн шалгалт зохион явуулжээ.
Энэ хүрээнд 50 гаруй алба хаагч, гадна талаас харахад өнгө тодорхойгүй туузан гэрэл дохиог ихээр тавих, дуут дохиотой эсвэл ажиллагаагүй зэрэг нэлээд зөрчлүүдийг илрүүлэн бүртгэсэн байна.
Хяналт шалгалтыг гудамж замд хийхээс гадна Төр засгийн үйлчилгээний авто бааз, Нийслэлийн төр захиргааны авто баазуудад хийж байгаа аж. Нийт тусгай дуут болон гэрэл дохиотой холбоотой 77 зөрчлийг илрүүлэн холбогдох материалын хамт ЦЕГын Бүртгэл хяналтын төвд шалгуулахаар шилжүүлжээ.