Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарсан. Тодруулбал өнгөрсөн баасан гарагт долоон настай охиныг 74 настай, олны танил Д гэгч этгээд хүчирхийлэхийг завдсан. Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс цагдан хорих шийдвэр гаргаж, хориод байгаа аж. Энэ хэрэг гэрчийн мэдүүлэг болон эд мөрийн баримтаар нотлогдсон гэх талаар бид мэдээлсэн. Тэгвэл Бага насын хүүхэд хүчиндэхийг завдсан олны танил эрхэм нь Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн бөгөөд телевизийн салбарт нэлээд олон жил ажилласан, өдгөө ч эфирт гардаг нэгэн аж. Прокурорын байгууллагаас түүнийг нэг сар баривчлах саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг өнгөрсөн баасан гаригаас эхлэн нэг сар хорих шийдвэр гаргасан нь энэ аж.