11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Увс аймгийн засаг дарга Д.Батсайханы хууль бус үйлдлийн талаар орон нутгын иргэд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Блю скай” зочид буудлын Топаз танхимд НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр эрхлэн гаргадаг Дэлхийн хүн амын байдал 2017 тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
11:00 цагт: Монгол Улс, БНСУ-ын найрамдал хамтын ажиллагааны хүрээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбатын санаачлагаар БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн яамны Стандарчлал хэмжилзүйн үндэсний лаборатори болон Технологийн шинэчлэлийн R&D хөтөлбөр, БНСУ-ын Харилцаа холбоо мэдээлэл технологийн KSYS компаниас ивээн тэтгэн хэрэгжүүлж буй “Ус цэвэршүүлэх Систем”-ийн нээлт СБД-ийн 35, 71 дүгээр сургууль дээр тус тус болно.
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдлийн 10 жилийн ойн баяр, хамтарсан хос цомог, үе үеийн уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилт болон салбар яам солигдсонтой холбогдуулан УИХ, Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.
13:30 цагт: Дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн эх орондоо ирнэ