зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Жигжиднямаа:Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний ”гаршсан” ажил

2017-11-02
0
ЖИРГЭХ

-Таниас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зүйлүүдийг  тодруулмаар байна. Тухайлбал, 200 хүнийг халж сольсон тэд Ерөнхий сайдад захидал бичсэн. 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гарчихаад байхад биелүүлэхгүй байна гэх мэтээр бичсэн байсан. Үүнд тайлбар өгөөч.

 

   -Хэвлэлээр бичээд байгаа шиг 200 хүнийг халж сольсон юм бол байхгүй. Дээр нь 56 хүнийг эргүүлж ажилд нь авах шүүхийн шийдвэр гараад түүнийг биелүүлэхгүй байгаа асуудал ч байхгүй. Энэ бол гүтгэлгийн шинжтэй л мэдээлэл.

 

        Би бүр тодорхой баримттай ярья. 2016 оноос одоог хүртэлх хугацаанд нийт 56 хүнийг ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргаан гарсан байна. Үүнээс шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэрэг, шүүхээр эцэслэн шийдэгдээгүй буюу шүүхийн шатанд байгаа 38 хэрэг байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 18 хэргийн 3 нь УБТЗ-ын талд, 2 нь эрүүгийн хэргийн улмаас хэрэгсэхгүй болсон, 13 нь нэхэмжлэгчийн талд шийдэгдсэн байна. Үүнээс шүүхийн шийдвэр биелээгүй буюу ажилд эргүүлэн аваагүй 6 хэрэг л байна. Дээрх 13 ажилд эргүүлэн тогтоолгох тухай хөдөлмөрийн маргааны дотор миний өмнөх дарга нарын шийдвэрээр болон Ерөнхий хорооны шийдвэрээр халагдсан хүмүүс ч байна.

 

Мөн түүнчлэн дээр дурдсан 56 маргаан дотор салбар нэгжийн дарга нарын тушаалаар ажлаас халагдсан 19 хүний хөдөлмөрийн маргаан ч бас багтаж байна.Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд тодорхой албан тушаалуудаас дээш албан  тушаалтнуудыг томилох, өөрчлөх эрх замын даргад байдаг. Түүнээс дооших албан тушаалуудыг байгууллагын дарга нар нь хариуцдаг. Ер нь бол 15000 хүнтэй байгууллагад боловсон хүчний хөдөлгөөн байнга явагддаг. Өөр ажилд шилжих, ажлын хариуцлага алдаж халагдах, тэтгэвэртээ гарах, шинээр ажилд авах зэрэг байнгын хөдөлгөөн бий. Ажлыг нь өөрчлөх, шилжүүлэх, дэвшүүлэх гээд өдөртөө 5-10 хүний тушаал гаргадаг.

 

        Ажлаас халагдсан хүмүүс шүүхэд хандах нь тухайн хүний эрх. Гэхдээ үнэхээр ажлын ноцтой хариуцлага алдаж ажлаас халагдсан асуудлыг би зөв гэж хэлэхгүй. Тэр тусмаа төмөр зам бол минут секундээр хэмжигдэж байдаг хүний амь нас, эд хөрөнгөтэй холбоотой маш хариуцлагатай ажил. Мэдээллийн нэг сайтад Мөнхбат гэдэг хүн ярилцлага өгч “Намайг хууль бусаар халлаа” гэсэн байсан. Тэр хүний тухайд хариуцсан аж ахуйгаа маш замбараагүй авч явж, хэд хэдэн удаа сануулга авсан. Түүгээр ч зогсохгүй хариуцаж байсан байгуулагад нь хөдөлмөр хамгааллын маш том осол гарч хүний амь нас эрсэдсэн.  Албаных нь дарга тэр хүнийг ажлаас чөлөөлөх санал гаргасан учраас хариуцлага тооцож ажлаас халсан. Тэгтэл одоо хуурамч нотлох баримт бүрдүүлэн, ажлаас чөлөөлөх шийдвэр гарахын өмнөх өдөр өөртөө байсан бланкыг ашиглан сургалтад явсан бичиг хийж шүүхэд өгсөн байсан. Шүүх энэ хүний талд шийдсэн. Бүхэл бүтэн байгууллагыг хохироож ажлын хариуцлага алдсан байхад ингэж шийдэж болохгүй биз дээ.

 

         Ер нь ор үндэслэлгүй ажлаас халсан тохиолдол нэг ч байхгүй гэдгийг цохон тэмдэглэмээр байна. Ажлаас халагдсан хүмүүсийн шалтгаан, шийдвэрүүдийг бүгдийг үзэх юм бол бүгд шалтгаантай.         

 

Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа асуудлыг АТГ хянаж шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад хэвлэлээр намайг янз бүрээр цоллоод байх нь зүй ёсны хэрэг биш байх. Энэ бол зорилготой, зохион байгуулалттай, захиалгатай хэдэн хүний “гаршсан” ажил гэдгийг ч би сайн мэдэж байна.

 

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэвлэлийн хурал хийхдээ УБТЗ-д ял эдэлж байсан ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ажиллаж байгаа талаар  ярьсан. Бас “УБТЗ гэмт хэрэгтнүүдийн үүр боллоо” гэсэн мэдээлэл ч гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

 

       -Өмнө нь УБТЗ-д ажиллаж байсан хэсэг хүмүүс ийм гомдол гаргасан юм билээ.  АТГ  намайг дуудаж надаас тайлбар авсан.

 

       Г.Баасан гуайн тэргүүлж байгаа АТГ-ын Олон нийтийн зөвлөл нь хууль хяналтын байгууллага биш байх. Гэтэл хууль хяналтын байгууллагын ямар ч  дүгнэлт шийдвэр гараагүй байхад сонин хэвлэлээр намайг олон тэрбум төгрөг завшсан гэж чичлээд байгаа нь  хууль зөрчиж хүний нэр төрд халдсан үйлдэл гэж үзэж байна.

 

     Тэр гурван хүний тухайд гэвэл АТГ-аас тэдгээр хүмүүсийг эрхэлж байсан албан тушаал дээр нь ажиллуулж болохгүй гэсэн шаардлага ирүүлсний дагуу ажлаас нь халж хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэтэл  Г.Баасан гуай намайг эзгүйд манай ажил дээр ирж шалгаад, тэр гурван хүн ажлаа хийж байна гэж ярьсан байна лээ. Тэд аль хэдийн ажлаасаа чөлөөлөгдөөд Улаанбаатар төмөр замаа буцаагаад шүүхэд өгчихөөд байгаа.

 

        Энэ 3 хүний тухайд нэг зүйлийг хэлье. Баасан гуай энэ 3 хүнийг ерөөсөө УБТЗ-д ажил хөдөлмөр эрхэлж болохгүй мэтээр яриад байх шиг байна лээ. Манайд АТГ-аас асуух шаардлагагүй ажил албан тушаал гэж бас байнаа.Аливаа хүн Монгол Улсын шүүхийн системд ялаа эдлээд дууссан бол тэр өдрөөсөө эхлээд ялгүйд тооцогддог. Хүнийг насан турш нь яллаж болохгүй биз дээ. Тэр 3 хүний нэр төрийг гутааж доромжилж байна. Ингэж бас болохгүй байх. Тэдний гэр бүл үр хүүхдэд нь энэ бүхнийг дуулахад хэцүү л байсан байх. Миний өмнөх даргын үед Даваапил гэх хүн, хүн гүтгэсэн хэргээр шүүхээс ял аваад, ялаа эдэлж дуусаагүй байхад Замын орлогч даргаар томилж ажиллуулж байсан. АТГ-ын зөвшөөрөлгүй. Тэгэхэд энэ  хүмүүс  буруу, зөв гэж шуугиулж, хэвлэлийн бага хурал хийж байгаагүй л санагдах юм.  Юм шударга байсан нь зүгээр гэж бодож байна. Би энэ талаар УБТЗ-ын даргын хувьд бус, жирийн иргэний хувьд санал бодлоо хэлж байгаа юм шүү.

 

 -Зарим хэвлэлд 2017 оны хоёрдугаар сард зам засварын машин худалдаж авахдаа Английн компаниар зуучлуулж, 770 мянган ам.долларзувчуулсан гэж мэдээлсэн байна лээ. Энэ  талаар таны үгийг сонсмоор байна.

 

-Уг машиныг худалдан авах тухай тендер 2016 онд хоёр ч удаа зарлагдсан юм. Гэвч хоёулаа буцаагдсан. Хоёр тендер хүчингүй болсон учраас хуулийн дагуу шууд худалдан авахаар болсон. 2016 онд ийм машин авахад төсөвлөгдсөн төсөв байсан. Тэр үед гурван газар үнийн санал гаргасан байсны хамгийн доод үнэ нь 1 сая 770 000 ам.доллар байсан юм. Тэгээд нийлүүлэгчтэй нь гэрээ хийгээд худалдаж авахаар болсон. Худалдаж авахаасаа өмнө манай мэргэжилтнүүд очиж шалгаад шинэ, сайн машин байна гэж дүгнэсэн. Уг машин нь Латви улсад байсан. Тэр машиныг үйлдвэрлэсэн үйлдвэр 2014 онд дампуурчихсан, Англид төвтэй компани зуучлан худалдсан байсан. Одоо тэр машин үр бүтээлтэй ажиллаад, энэ жилийн замын их засварын  ажлын голыг нугалаад явж байгаа. Намайг нэг сая ам.доллараар машин авч, дундаас нь 770 мянган доллар идлээ гэсэн зүйл ярьж байна. Энэ асуудлыг АТГ шалгаад ямарч дүгнэлт шийдвэр гаргаагүй байхад намайг ингэж гүтгэж байгаа нь сонин л байна. Гэхдээ хууль хяналтын байгууллага шалгаад үнэн мөнийг нь тогтооно гэдэгт итгэж байна.

 

-Зам тээврийн сайд асан М.Зоригтоос машин авсан, дэд сайд Б.Цогтгэрэлийн автомашин, шатахууны зардлыг УБТЗ  хариуцдаг гэх зэрэг мэдээлэлд ямар хариу өгөх вэ?

 

      -Эдгээр нь АТГ-т бичсэн гомдолд дурдагдсан асуудлууд байгаа юм. Сайд асан М.Зоригтоос машин авсан нь үнэн. Нэг жил унасан шинэ шахуу машин. Манайд 130 саяар худалдана гэсэн  юм. Тийм загварын шинэ машин тухайн үед Моннист 198 сая төгрөгийн үнэтэй байсан, одоо бол бүр үнэтэй болсон байна лээ. УБТЗ-д автомашины хэрэгцээ тэр үед байсан. Уг машинуудыг зах зээлийн үнээс хямд авсан. Би хувьдаа ашигтай наймаа хийлээ гэж бодоод байгаа. Тэгээд ч Зоригтоос машин авахад тэр хүн сайд байгаагүй. Ер нь аливаа худалдан авалтыг Замын дарга гэдэг ганц хүний шийдвэрээр хийдэггүй юм. Олуулаа хэлэлцэж, Тендер, Үнийн комиссуудын шийдвэрийг албажуулж Замын дарга гарын үсэг зурдаг зарчмыг миний бие хатуу баримталж ажилладаг. Энэ бас сүүлд яригдсан тосны асуудалд ч хамаатай гэдгийг хэлмээр байна. Б.Цогтгэрэл дэд сайдын хувьд УБТЗ-ын ерөнхий хорооны орлогч дарга. Хоёр улсын гэрээ, бусад холбогдох бичиг баримтын дагуу бид унаагаар хангаж, шатахууных нь зардлыг гаргаж байгаа.

 

 -Киприйн оффшор бүсэд данстай тээвэр зуучлалын компанийн нууц эзэн нь таныг гэдэг шүү дээ. Үүнд хариулт авмаар байна.

 

-Үүнд олон ч удаа тайлбар өгсөн дөө. Хэсэг бүлэг хүний хийж байгаа явуургүй ажлын нэг нь энэ. Та нар тэр компанийн бичиг баримтыг шалгаад үз л дээ. Надад ямар ч компани байхгүй гэдгийг дахин хэлье.

 

 -Акциз төлөөгүйгээс улсыг хохироосон гэдэг асуудлын тухайд?

 

      - Энэ ч бас АТГ-т очоод байгаа цаасан дээр л дурдагдсан асуудал. Акциз буюу түлшний онцгой албан татвар УБТЗ  төлөхгүй байгаагаас улс хохирч байна гэдэг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах 1949 оны хэлэлцээрээр УБТЗ өөрийн барих ашиглахад зориулсан бүх бараа материалыг одоо буюу ирээдүйд гарах татвараас чөлөөлөгдөнө гээд үүрэг хүлээсэн. Тиймээс  татвар төлөх ёсгүй. Энэ миний ч шийдвэр биш. Энэ бол манай Ерөнхий хорооны шийдвэр.

 

 -Л.Пүрэвбаатар даргын амьдарч байсан хаус нилээд хэл ам дагуулдаг. Энэ хаус УБТЗ-ын өмч юм уу, эсвэл......?

 

 -Л.Пүрэвбаатар “УБТЗ”-ын дарга байхдаа контрактын гэрээ байгуулсан байдаг юм билээ. Тэр дотор нь ажил амралтын дэглэмийг хангахуйц байраар хангана гэсэн заалт байгаа юм. Тэр байр нь 50 юмуу 100 саяын үнэтэй ч байж болно. Гэхдээ 1 тэрбум 500 саяын үнэтэй байна гэдэг арай дэндүү. Тэр гэрээ манай Төрийн өмчийн хороонд байдаггүй юм билээ. Уг нь байх ёстой. Тэр байраа өөрийн өмч болгох өргөдөл надад бичсэн. Би УБТЗ-ын өмчийг хэн нэгэнд өгөх эрх байхгүй. Тиймээс ерөнхий хорооноос асуусан. Ерөнхий хороо энэ байрыг зах зээлийн үнээр худалдаж олсон мөнгөө төмөр замын дансанд төвлөрүүл гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Л.Пүрэвбаатар байраа суллаж өгөхгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш шаардсан боловч биелүүлээгүй. Тийм учраас хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчийг шилжүүлж авах  талаар шүүхэд өргөдөл өгсөн. Бодит байдал ийм л байна. Бид 1 тэрбум 500 саяын байрыг нэг хүнд өгснөөс нэг цэцэрлэг  барьсан нь дээр шүү дээ. Нэг хүн хоёр жил УБТЗ-ын даргаар ажиллаад  1 тэрбум 500 сая төгрөгийн байр аваад байвал юу болох вэ. Энэ бол арай шударга биш хэрэг  биз дээ.

 

 - Таныг гүтгэж нэр төрийг чинь гутаан доромжлоод байгаа асуудлаар шүүхэд хандах уу?

 

 - Шүүхэд хандана. Эхлээд тэр хүмүүсийн өгсөн гомдлын дагуу шалгаад худлаа юм байна гэсэн дүгнэлт нь гараад ирэг. Түүний  дараа би шүүхэд хандана. Эдгээр гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд бол ганцхан миний төдийгүй нийт төмөр замчдын нэр төртэй холбоотой асуудал гэж би ойлгож эмзэглэж байгаа. УБТЗ тэр чигтээ гэмт хэрэгтнүүдийн үүр болсон, болохгүй бүтэхгүй газар гэж л ойлгогдохоор зүйлийг тарааж байна. Энэ нь төмөр замчдын сэтгэл санааг үймүүлж, тэднийг талцуулж, удирдлагадаа итгэх итгэлийг сулруулж, хөдөлмөрийн сахилга хариуцлагыг сулруулж, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултай үйлдэл гэж ойлгож байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (27.123.214.104)
    Mongolchuud eersdee manjuud bolchij dee, chaavaas. mongol hun yaasan ch muuhai yum be?
    2017 оны 12 сарын 13 | Хариулах
  • Gool (202.9.41.52)
    An namiin ued purevbaatar jinhene samarsn shu zamiig balag ni odoo duusaaguil bn bodit baidal ene tsonhnii tsaanaas bitgii hutsatsgaa da
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • Jiriin zamchin (202.9.41.52)
    Jigjid darga ene baiguullagiig avch yavj chadaj bgaa hun togoon dotor ni chanagdaj bgaa t.zamchid bugd helne de
    2017 оны 11 сарын 20 | Хариулах
  • sa (202.9.41.216)
    shorond orson bolgon muu hun bish gehdee ene alialagch hun bish enhboldod mungu ugch garsan shuu
    2017 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.186.13)
    Өө энэ аудитор Сарантуая чинь би Жийгээгийн хүн шүү хохь чинь шүү л гэж томорчихдог аймшигын хүүхэн дээ, Зайлаасай
    2017 оны 11 сарын 09 | Хариулах
  • Замчин (66.181.185.181)
    Эрхэм дарга та Сарантуяа гэдэг аудитын ажилд анхаарал тавь!!!!!!!!!!!!!!!! Таны нэрийг барьж хүний худал мэдээлэл захиалгаар энд тэндхийн аж ахуйн нэгжид шалагалт хийх нэрээр маш их дарамт үүсгэдэг, Захиалагчид нь идэш хоолыг нь бэлдэж дөхүүлж өгдөг гэж байгаа АНХААРАЛДАА АВ, Энэ хүн таны нэрийг барьж худлаа жүжүиглэдэг эсвэл та энэ хүнд тийм томилгоо өгдөг үү
    2017 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    60 terbumiin tomilgoonii eg hun, har tsogoogiin hamsaatan.
    2017 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.12.77)
    бас л жудаггүй эр дээ. Албан тушаал бол түр зуурых шүү
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.185.225)
    Хулгайчын уур УБТЗ биш юмсан .? Халтар ч бас шударга шуу?
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.72.244.221)
    Пүрэвбаатарын булхайг шуудхан хэлчихсэн чинь хөлсний хэдэн бичээч нь боож үхэх нь л дээ. Жигжиднямаа харин төмөр замыг босгож ирсэн гэдэг ч үнэн шүү.
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Замчин (103.229.120.15)
    Томор замчдын цалинг 2015 ба 2016 онд Пурэвбаатар нь нэмсэн гэдгийг ажилчдаас нь асуугаад л болоо доо Байр ч гэх шиг машин ч гэх шиг жижиг гар уу даа
    2017 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.177.154)
    Жигжиднямаа, Ганболд хоёр нэг карматай хоёр хувалз байгаа юм. Энэ хоёр Оросоос вагон оруулж ирээд аж ахуйн нэгжүүдэд шахдаг, мөн өөрийнхөө хоол хороож байгаа УБТЗ-д түрээслэдэг нүгэлтэй шуналтай хүмүүс. Энэ 2 нөхрийг УБТЗ-аас бүр мөсөн хөөж явуулах хэрэгтэй.
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.15)
    Булавч бултайна аа ? Даравч далдайнаа ?
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • yoyoyoy (185.39.141.42)
    ene hulgaich ingrj yrih boloogvi eee . erunhii turhiig ni l harchih ... idsen uusaniig ni . zavaan pizdaa gej ene dee.
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.15)
    Ургэлж бяслаг иддэг Тугжил
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.15)
    АН ны сайд Баттулнын хучээр орлогч уурэгч гуйцэтгэгч гээд л 3 жил новшироо биздээ ?
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.15)
    Сааж самарсан нь наад Тугжил чинь гэдгииг томор замчид мэднэ ээ ? Сайн ярих юм АН хучээр явдаг нь наад Тугжил чинь сайн ч монго амлаж онгоо улаан ногоон цэнхэртуулдэг биз дээ МАН МАХН АН гурвын гишуун ч байж магадгуй л дээ ?
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.15)
    АН Томор замд ямар хамаатай юм вэ ? Баттулгын тусламжтайгаар албан тушаал авч байсан нь Тугжил Жигжиднямаа Сэрээнэндорж ? Ул ундэстэй бичээрэй ? Ой ухаан нь самуурсан биш биз дээ ? Ард тумнии ой ухааныг арчина гэж байдаггуй юм шуу ?
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (50.226.17.98)
    Хэзээ АНы бузарууд унэн ярьдаг байлаа даа. МАНыг муулах оо олдохгуй болхоор дандаа гутэглэг тарааг хогийн новшнууд ш дээ. АНы бузарууд мань хэдээ хогжуулж жаргуулж харагдаач
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.120.15)
    Орчин уеиин сайн Тугжил чинь Жигжиднямаа гэж зугээр ч нэг ярьдаггуй юм шигээ ?Наад албан тушааландаа хэдэн саяыг толсон гэдгээ хэлчих юм биш уудээ ? Тиим л шударга юм бол ???
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Хоорхий гэж АНы хэдэн дебилууд хун гутгэж ажил гацаахаас оор авьяас байх биш
      2017 оны 11 сарын 02
  • Зочин (103.229.120.15)
    Увайгуй худалч байж болохгуй л дээ ? Оноодор УБТЗ ашигтай ажиллаж байгаа нь ПУрэвбаатар даргын багиин узуулэлт байсан гэдгииг оороо сайн мэдэж байсан шуу дээ ? Оороо нэг орлогч нь байсан ? Бугдииг сайн мэдэж байсан учраас их оронд орж л байж л энэ тушаалыг их ондор унэ огч авсан чинь унэн шуу . Унэнээр явсан хун ухэр тэргээр туулай гуйцэнэ гэж зугээр нэг монголчууд ярьдаггуйг нь ургэлж санаж явсан нь дээр шуу ?
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • hahaha (59.153.113.191)
    jiigee ganbold gej hort havdaraasaa salaachee!!!!!
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.72.244.221)
    Энэ хүнийг янз бүрээр оролдоод л байсан. Харин ч их удаан дуугүй явж тэсэх шиг боллоо. Одоо нэг хариуг нь хэлэх цаг болсон байлгүй дээ. Энэ хүний ажлыг хоосон хов живээр биш хийсэн ажлаар нь дүгнэх хэрэгтэй. УБТЗ-ын ажил унаад байсныг энэ хүн босгож ашигтай ажиллуулж байгаа ш дээ. Ашиг орлого нь нэмэгдэж ажилчдынхаа цалинг хүртэл нэмлээ. Ингэж цалингаа нэмсэн газар УБТЗ-аас өөр байгаа юм уу. Муусайн юмнууд муу хэлбэл хэлж л байг битгий тоо.
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • jiriin negen mongol (202.55.191.205)
    hogiin har novsh! zailaasai! jijigdnyamaa chi chin tur olron guitsetsgegch boltson gej sonsson shuU! hurdan zailaraia! zawaaan shijgiin shunaltai har baas!
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.177.154)
    Д.Жигжиднямаа увайгүй шуналтай хүн дээ, АТГ маш сайн шалгах хэрэгтэй
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    Бүхэл бүтэн хуулийн хуулийн албатай газар Пүрэвбаатар хуулийн зөвлөх хишигбаяр гэдэг хүнийг өөрөө аваад өөрөө халсан, тэр хүнийг пүрэвбаатар л мэдэхээс өөр 1 ч төмөр замчин мэдэхгүй. Мөнхбат гээд нөхөр ажлын чадваргүй ажилчидаа дарамталсан хүн. Хугархай шоохоотой гартай ажилтаныхаа гарыг мушигаж шархийг нь сэдрээж байсан хүн. Иймэрхүү хүмүүс л ажлаас халагдаад шүүхдээд байна ш дээ.
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.131)
    Хариуг нь эрх баригчид нэг л янзаар егдег болж дээ уг нь олны уг ортой овоо босгоогуй бол шаазгай юу гэж суухав гээд л Сайхан угнууд байдаг даа
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.102)
    Гүтгэлэг арай л хэтэрээд байсан. Үнэн зөв мэдээллийг цаг тухай бүрд өгч байх хэрэгтэй. Сүрэнхорлоо пүрэвбаатар 2 хувьдаа луйвардаж авах гэж байсан зүйлсийг нь таслан зогсоосоноос хойш гүтгэлэгийг байнга явуулж байна. 1.500.000.000 байр пүрэвбаатар авах бараагүй, зуслангийн байшин, газрыг хувьдаа авах гээд сүрэнхорлоо барсангүй. Тэрэндээ өс хозон санаж элдвээр гүтгэхээ боль доо пүрэвбаатар сүрэнхорлоо 2 оо. Пүрэвбаатарын балаг одоо хүртэл дуусаагүй байна. Машин худалдан авах гэрээ, хамгийн муу чанартай тосыг худалдан авч ашигласнаар зүтгүүрүүд эвдэрсэн. Пүрэвбаатарын эдгээр балгийг одоогийн дарга үүрэх ёсгүй
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.135)
    M Enhboldin hundee
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.42.198)
    sandarch yxlee
    2017 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    саяхан
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    26 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    42 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    1 цаг 13 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    1 цаг 33 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    1 цаг 39 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    2 цаг 21 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    2 цаг 24 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    2 цаг 33 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    17 цаг 14 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    18 цаг 2 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    18 цаг 43 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    18 цаг 50 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    18 цаг 52 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    19 цаг 26 мин
  • Ц.Даваасүрэн: Х.Булгантуяа үндсэн хуулийн дагуу санал хураасан
    20 цаг 12 мин
  • Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна
    20 цаг 30 мин
  • Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана
    21 цаг 46 мин
  • Аюулт үзэгдэл ослын 87 удаагийн дуудлагаар 4 иргэний амь насыг аварчээ
    21 цаг 53 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
  • Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК