Өмнөговь орших Нэмэгт уул нь Даланзадгадаас баруун тийш 400 километрийн зайтай байдаг бөгөөд үлэг гүрвэлийн олдвор бүхий алдарт газруудын нэг юм. Тэгвэл энэ уулнаас 70 сая жилийн тэртээ амьдарч байсан, жижиг онгоцны хэмжээтэй нисдэг үлэг гүрвэлийн чулуужсан яс олдсон талаар Их Британийн The Sun сэтгүүл мэдээлжээ. Үлэг гүрвэлүүдтэй нэгэн үед амьдарч байсан энэхүү гүрвэлийн яс нь птерозаврын төрөлд багтдаг бөгөөд анхны сээр нуруутнууд аж. Мөн одоогоор дэлхий дахинд ил болоод буй хамгийн том нисдэг амьтанд тооцогдож байна. Учир нь дэлгэсэн далавч нь л гэхэд 11 метр орчмын урттай байжээ. Мөн хүзүүний нугалам нь тухайн амьтан аварга том биетэй байсныг гэрчилдэг аж.
Птерозаврууд нь дулаан цөлөрхөг нутагт амьдарч байсан ч өнөөдрийнх нь шиг хуурай байгаагүй гэж үзээд байна. "Энэ птерозавр аварга хэмжээтэй байгаад маш их гайхсан" хэмээн Токиогийн их сургуулийн палеонтологич Таканобү Цүихижи National Geographic-ийн сэтгүүлч Жон Пикеллд ярьжээ.
Сэтгэгдэл (2)