Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотноо Үндэсний олимпийн хороодын холбоо (ANOC)-ны XXII чуулган эхэллээ. Энэхүү арга хэмжээнд нийт 205 орны үндэсний олимпийн хороод, олон улсын холбоод, хүндэт зочид, ажиглагчид зэрэг 1300 гаруй төлөөлөгчид оролцож байгаагаараа түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй том хурал болон рекорд тогтоож байна.
Чуулганыг нээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, АОЗ болон ANOC-ийн ерөнхийлөгч Шейх Ахмад Ал-Фахад Ал-Сабах нар үг хэлж, олимпийн хөдөлгөөний сүүлийн үеийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. МҮОХ-г төлөөлөн ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид уг хуралд оролцож байгаа юм.
Хурал 11-р сарын 3-ны өдрийг дуустал үргэлжлэн явагдана.