Өнгөрсөн есдүгээр сард Дорнод аймгийн ИТХ-ын ажилтан Б.Алтанбаяр гэх залуу зургаан настай хүүхдийн амийг аварсан сайн үйлсийн эзэн болсон билээ. Тэрбээр усанд автсан муу усны үмхий нүхэнд унаж трубанд тээглэсэн бяцхан жаалыг татаж гаргаж ирсэн байдаг.
Тухайн үед хүүхдийн эгч нь яах учраа олохгүй уйлж зогсох үед Б.Алтанбаяр хүүгийн амь насыг аврахаар бохирын ус руу шууд үсрэн орсон талаар тухайн үед харж байсан эх сурвалжууд хэлсэн байдаг. Түүний энэ гавьяаг төр засгаас үнэлж, иргэний үүргээ биелүүлж, эрдэнэт хүний амь аварсан хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнажээ. Шагналыг орон нутгийн удирдлагууд нь түүнд гардуулан өгсөн байна.
Сэтгэгдэл (3)