Малчид, ард иргэдийн анхааралд:
5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний цас орж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 05-наас 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд ихэнх нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.