2017.11.5, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2017.11.5, Ням гараг
Наран ургах шингэх: 07.42-17.28
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.