10:00 цагт: Архивын ерөнхий газраас өөрийн байранд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Тус өдөрлөг мөн Үндэсний төв архив, салбар, төрөлжсөн, аймаг, нийслэлийн зэрэг төрийн бүх архивууд дээр орон даяар явагдана.
11:15 цагт: Канад сангаас санхүүжүүлэн Асрал төвийн Халуун хоол төслийн бохирын шугам засварлаж, гал тогоог бүрэн тохижуулсан ажлыг хүлээлгэн өгөх хүндэтгэлийн ажиллагаа зохион байгуулагдана.
11:30 цагт: “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Охидын бэлгийн хүчирхийллийн эсрэг бидэнд нэг санал байна” сэдвээр Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулиас мэдээлэл хийнэ.
13:00 цагт: “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ааc энэ өвлийн цуврал жагсаал болон утааг арилгах чиглэлд төрөөс амласнаа хийхгүй байгаа талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
-Монголын уран зургийн галерей олон нийтэд соёл урлагийн боловсрол олгох ажлын хvрээнд 2017-2018 оны хичээлийн жилд уран зураг, монгол зураг, хөрөг зураг, уран бичлэг, гар урлалын сургалт явуулж эхэллээ. Сургалтын гарын авлага, хэрэглэгдэхvvнийг vнэгvй олгоно.