БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад “нутаг буцах зардал”-ын болон “13 дахь сарын цалингийн даатгал”-аас буцаан авах ёстой мөнгөө аваагүй дараах нэр бүхий иргэд яаралтай холбоо барихыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас уриалж байна. Эдгээр хүмүүс дараах материалыг өөрийн биеэр авчирч өгөх юм байна. Үүнд:
- Гадаад паспорт, иргэний үнэмлэхний эх хувь
- Нэхэмжлэгчийн нэр дээрх хадгаламжийн дэвтрийн хуулбар эсвэл харилцах дансны сүүлчийн гүйлгээний хуулга орно.
Даатгал авах боломжтой хүмүүсийн нэрийн жагсаалтыг ЭНДЭЭС үзэх боломжтой
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар