Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний аваар ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ. Дорнод аймгийн цагдаагийн газраас мотоциклийн хөдөлгөөнийг хориглох тухай аймгийн Засаг даргад санал хүргүүлснээр энэ оны 11-р сарын 10-наас 2018 оны 4-р сарын 1-нийг хүртэл энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Халтиргаа гулгаа ихтэй өвлийн цагт мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийн тулд энэ арга хэмжээг авч байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байна.