Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
Өнөөдөр өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонох тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 08-наас 11 дүгээр сарын 12-ныг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв:
8, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8,11-нд ихэнх нутгаар, 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 9-11-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.