Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, өсвөр насныхны авьяас чадвар, давуу тал, ололт амжилт, үлгэр дуурайллыг алдаршуулах зорилгоор уламжлал болон тодруулдаг “Оны шилдэг хүүхэд”-ийг энэ жил 26 дахь жилдээ шалгаруулах гэж байна.
Энэ жил “Сурлагын амжилт”, “Урлаг, уран бүтээл”, “Биеийн тамир спорт, бие бялдарын хөгжил”, “Эх орны түүх, соёл өв уламжлал”, “Хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага”, “Бүтээлч ажилч, хичээнгүй байдал, мэргэжлийн чиг баримжаа”, “Хүмүүнлэг энэрэнгүй үйлс”, “Техникийн сэтгэлгээ, шинийг сэдэх санал санаачилга”, “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин”, “Багийн амжилт” гэсэн арван номинацад “Оны шилдэг хүүхэд”-ийг шалгаруулах аж.
Уг шалгаруулалтын үйл ажиллагаа хоёр үе шаттай юм. Тодруулбал, сум дүүргээс нэр дэвшсэн шилдэг хүүхдийн материалыг аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хүлээн авч, шалгаруулах юм. Харин аймаг, нийслэлд нэр дэвшсэн хүүхдүүдийн материалыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 12-р сарын 1-ний дотор хүргүүлснээр арван номинацийн эздийг тодруулна.